“Ачит-Ихт” ХХК нь 2017 оноос Орхон аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан жил бүр боловсрол, байгаль хамгаалал, орон нутгийн иргэдийн хөгжлийг дэмжих зэрэг чиглэлээр төлөвлөгөө гарган хамтран ажилладаг.
2025 оны 1-р сарын 14-ний өдөр болсон “Ачит-Ихт” ХХК, Орхон аймгийн ЗДТГ, ИТХ-ын бүрэлдэхүүнтэй Хамтын ажиллагааны хорооны хурлаар 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэн 100 хувь биелэлттэй хэрэгжсэн гэж дүгнэв.
“Ачит-Ихт” ХХК-аас 2024 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал:
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 312, 235 мод тарьсан.
- Ерөнхий боловсролын 5-р сургуульд иж бүрэн тохижуулсан химийн кабинетыг тохижуулан хүлээлгэн өгөв.
- Химийн хичээлийн масс олимпиад зохион байгуулж, 20 сургуулийн 63 бүлгийн 2048 сурагчийг хамруулсан.
- Орон нутгийн 75 ААН, 55 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин 1.7 тэрбум төгрөгийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн.
- Мөн аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй 111 иргэн, үүнээс 11 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түр ажлын байраар хангав.