зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?

2025-9-03
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

“Сибирийн хүч-2” шинэ хийн хоолойг барих тухай асуудал 2020 оноос идэвхтэй яригдах болжээ. Учир нь өмнөх “Сибирийн хүч-1” хоолойн ачаалал нэмэгдэж байгаа нь уг хоолойг барих шалтгаан болсон.

БАРИМТ 2

Оросын байгалийн хийн экспортын шинэ чиглэлийн эх үүсвэрийн нөөц суурь нь Ямала, Надым-Пур, Тазовын бүс нутгийн орд, Ковыктин орд болон Красноярскийн хязгаарын байгалийн хийн нөөцтэй мужууд байдаг. 

БАРИМТ 3

Уг хоолойг Барнаул-Бийск-Уулын Алтай гэсэн хамгийн богино чиглэлд тавихаар төлөвлөж байсан ч техник, эдийн засгийн үндэслэлийг авч үзсэний дараа богино гэдэг нь ашигтай бус харин ч эсрэг илүү их алдагдалтай болох нь тодорхой болсон байна.

БАРИМТ 4

Харин шинээр баталсан чиглэл Томск хотоос өмнөд зүгт Красноярск, Эрхүү, цаашлаад Байгаль нуурыг тойроод Монгол Улс руу, хил давж өмнөпд хөрш БНХАУ руу үргэлжилнэ. 

БАРИМТ 5

2023 онд гаргасан тооцооллоор “Сибирийн хүч-2” хоолойг барихад 10-13 тэрбум ам.доллар шаардагдана.

БАРИМТ 6

Бүрэн ашиглалтад орсны дараа БНХАУ улс жил бүр 98 тэрбум куб метр байгалийн хий авах боломжтой гэнэ. 

БАРИМТ 7

Энэхүү тооцоо нь Европын орнуудад нийлүүлэхээс өмнөх хэмжээнээс гуравны нэгээр бага юм.

БАРИМТ 8

Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн урт 960 орчим км байхаар тооцжээ. Хоолой Монголын нийслэл хотоос маш ойр зайд өнгөрнө. Ингэхдээ Улаанбаатар хот байгалийн хий дамжуулах хоолойтой болоод зогсохгүй дотоодын “Союз Восток” хэмээх өөрийн гэсэн хийн шугамтай болох ажээ. Энэ төслийг баталсан хамтарсан протоколд 2022 оны нэгдүгээр сард “Газпром” компанийн ТУЗ-ийн дэд дарга Алексей Миллер, Монгол Улсын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нар гарын үсэг зурсан билээ.

БАРИМТ 9

Дотоодын эл сүлжээ Монгол Улсад нийслэл хотоо байгалийн хийгээр хангах боломж олгохын сацуу цахилгаан эрчим хүчний сүлжээнд гол үүрэг гүйцэтгэж буй нүүрсний хэрэглээг багасгах боломжийг бүрдүүлэх давуу талтай гэнэ.

БАРИМТ 10

Монголоор дайрсан “Сибирийн хүч-2” хийн хоолой цаашлаад Хятадын хойд хэсэг болох Өвөр Монголын өөртөө засах оронд хүрнэ.

БАРИМТ 11

Оросыг шүүмжилдэг өрнөдийн зарим шинжээчид энэхүү төсөл хэзээ ч хэрэгжихгүй гэдэгт итгүүлэх зорилгоор мэдээллийн давлагаа босгосон гэдэг. Уг давлагаанд ₮Хятад улсын хүн амын нягтаршлыг тодотгож, Хятадын хүн ам хамгийн сийрэг суурьшсан хойд бүс нутагт Оросын байгалийн хий хэнд хэрэгтэй вэ? гэх мэтээр мэдээ нийтлэл бэлтгэсэн байдаг.

БАРИМТ 12

Хятадын газрын зургаас үзэхэд Өвөр Монгол нь цөлөрхөг, хүн ам бага суурьшсан, тийм ч сайн хөгжсөн бүс нутаг биш гэдэг нь харагдана. Тиймээс ч хийн хоолойг барих гол зорилго нь алслагдмал бүс нутгуудад амьдралын түвшнийг дээшлүүлэх явдал хэмээн зоригтой таамаг дэвшүүлэхэд хүргэдэг.

БАРИМТ 13

Учир нь байгалийн хий нь өвөлдөө их хэмжээний цас унадаг, агаарын температур "-20-30"  хэмийг байнга заадаг эрс тэс уур амьсгалтай нутагт бол хямд өртөгтэй цахилгаан эрчим хүч, орон байрны халаалт юм.

БАРИМТ 14

Энэ бол аж үйлдвэрүүдийг барих, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх эх үндэс, бүхэлдээ хөдөө, орон нутгийн хүн ардын амьдралын түвшнийг дээшлүүлэх боломж, шинэ ажлын байр, өрхийн хэтэвчинд орох нэмэлт мөнгөн орлого байж магадгүй. 

БАРИМТ 15

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад Оросоос хий худалдан авахдаа импортын үнээр бус Оросын дотоодын тарифаар худалдан авахыг хүсэх болжээ. 

БАРИМТ 16

Хятад олон улсын нэмэгдэл үнэгүйгээр Оросын хийг худалдан авах хүсэл нь Газпром компанийн ашигт шууд сөргөөр нөлөөлнө. Хэрэв үнийн асуудлаа хоёр орон шийдвэрлэж чадахгүй бол "Сибирийн хүч 2" хийн хоолойг барих гэрээ, төсөл бүр мөсөн зогсох эрсдэлтэй юм.

БАРИМТ 17

Орос 2022 онд Украинд түрэмгийлснээс хойш Европын орнуудад хий худалдаалахаа зогсоосон явдал нь Газпромд хэдийнээ хүнд цохилт болсон. Үүний адил боломжит худалдан авагчийнхаа хүсэлтийг дагах уу, ашиг орлогоо алдахгүйн тулд шинэ худалдан авагч хайх уу гэх асуулт Газпром төдийгүй Москвагийн эрх баригчдын гол асуулал болж байна.

БАРИМТ 18

Орос 2022 онд Украиныг түрэмгийлэхээс өмнө Газпром компани Европын холбоо болон Их Британи руу жилд 140 тэрбум метр гаруй хий шахдаг байжээ. Энэ нь Оросын хий дамжуулах хоолойн монопол компанийн хамгийн том, хамгийн ашигтай гадаад зах зээл байсан юм. Гэвч түрэмгийллийн дараа барууны хориг арга хэмжээ, Европын орнуудыг худалдан авч буй хийн төлбөрөө рублиэр төл гэж шаардсан Москвагийн шаардлага болон Хойд урсгалын хоолойн дэлбэрэлт зэрэг асуудлууд Газпромын нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн.

БАРИМТ 19

Хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэн (OIES)-гийн гаргасан тайлангаас харж болно. Тус судалгааны хүрээлэн Оросын газрын тос, байгалийн хийн олборлолт болон экспорт 2023 онд хэр байгааг судалсан. Үүнд Орос 2023 онд Европын холбооны орнууд болон Их Британид дөнгөж 22-25 тэрбум шоо метр хий экспортолсон байна. Өмнө нь, жилд 140 тэрбум шоо метр хийг экспортолдог байсан орны хувьд 2023 оны үзүүлэлт нь хамаагүй муу байгааг тодотгов.

БАРИМТ 20

Мөн тус компани 7 тэрбум ам.доллартой тэмцэх алдагдал 2023 онд хүлээсэн аж. Түүнчлэн Орос жилд 40 тэрбум шоо метр хийг Украинаар дамжуулан Европ руу шахах таван жилийн гэрээг Киевийн эрх баригчидтай байгуулж байжээ. Тус гэрээний хугацаа 2024 оны сүүлээр дууссан бөгөөд Киевийн эрх баригчид дахин Оростой хамтран ажиллах хүсэлгүй байна.

БАРИМТ 21

Турк болон Зүүн Европ руу хий нийлүүлдэг "Турк урсгал" хоолой бий. Европ руу чиглэсэн энэхүү хий дамжуулах хоолойн хувьд эрсдэл бага аж. Учир нь "Турк урсгал"-аар дамжуулан хий авдаг Европын орнууд Оростой харилцаа сайн байдаг ба төлбөрөө рублиэр төлөх Москвагийн нөхцөлийг зөвшөөрсөн юм. Гэсэн хэдий ч Газпромын нийлүүлж буй нийт хийн хэмжээний 60 хувийг "Турк урсгал" хоолой бүрдүүлж байгаа нь Газпромыг дөнгөн данган ашигтай нь золгуулж байна.

БАРИМТ 22

Алс Дорнодын Сахалин арлаас Хятад руу 10 тэрбум шоо дөрвөлжин хийг шахах боломжтой хийн хоолой байгаа ч энэ нь Европ руу нийлүүлэхээ больсны алдангийг хэзээ ч нөхөж чадахгүй. Тиймээс Хятадын эрэлт хэрэгцээг хангахын хажуугаар ашиг орлогоо сайжруулахын тулд Орос шинэ хийн хоолой барих шаардлагатай тулгараад байна. Энэ нь "Сибирийн хүч 2" хийн хоолой юм.

БАРИМТ 23 

Тус хоолойг бүтээн босгох талаар Оросын эрх баригчид удаан хугацаанд хэлэлцэж ирсэн.Гэхдээ хийн хоолой шинээр барихад 10-12 жил шаардагддаг ба хөрөнгө мөнгө ч их хэрэгтэй тул Орос Хятадын саналд бодлоготой хандахгүй бол болохгүй байсан. 

БАРИМТ 24

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын төрийн өмчит PipeChina компани “Сибирийн хүч-1” хоолойгоор нэмэлт хий авахын өмнөх бэлтгэл болгож дотоодын хийн сүлжээгээ өргөжүүлэх судалгааг эхлүүлсэн байна. Хэрэв хэрэгжвэл барилгын ажил 2026 оны хоёрдугаар хагасаас эхлэх боломжтой гэжээ.

image

БНХАУ-ын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор дэлхийн 20 гаруй орны тэргүүнүүд цугласан. Үүний дараагаар МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар гурван талт уулзалт хийж, "Сибирийн хүч-2" хийн хоолой Монголын газар нутгаар дамнуулан барих эцсийн төлөвлөгөөг баталсан. Тэгвэл уг хийн хоолойн тухай бид юуг мэдэх ёстой вэ?

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITY (102.89.84.15)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу
    2025 оны 09 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гол мөрнөөс зайдуу отоглож, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна
    10 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа
    28 мин
  • Тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутан, суралцагчдад сургалтын тэтгэлэг олгоход ААН-ийг уриална
    43 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
    1 цаг 7 мин
  • 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхаарууллаа
    1 цаг 22 мин
  • Ө.Шижир: Донтуулах үйлчилгээтэй бараанд хяналт тавих нь улсын үүрэг
    1 цаг 50 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхийг тамхины бүтээгдэхүүний ангилалд оруулах хэрэгтэй
    2 цаг 10 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13460 болжээ
    2 цаг 52 мин
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
    3 цаг 18 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 18 мин
  • Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
    3 цаг 28 мин
  • Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
    3 цаг 38 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
    4 цаг 4 мин
  • Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна
    4 цаг 16 мин
  • Түгжрэлийг бууруулах шинэ замын трассуудын байршил дээр ажиллалаа
    4 цаг 18 мин
  • Монголын залуу инженерийн мөрөөдөл: Роботоос дэлхийн ирээдүй рүү
    4 цаг 25 мин
  • Зурхай: Нохой худалдан авахад муу өдөр
    4 цаг 31 мин
  • Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ
    4 цаг 44 мин
  • Сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: "ICT Forum Mongolia 2025"-ын уулзалт болно
    4 цаг 49 мин
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
  • Есдүгээр сард гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй байна
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • Дэлхийн II дайны төгсгөл
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
24 баримт
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК