“Сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг хэлнэ.
Эрүүл мэндийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн "Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний тухай" А/370 тушаалын хүрээнд дараах хүнсийг худалдаалахыг хориглоно.
1.Уух зүйлс
- Бүх төрлийн согтууруулах ундаа
- Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
- Энергийн болон спортын ундаа
- Өндөг, элсэн чихрээр хийсэн коктейль
2. Амттан, зууш
- Мөхөөлдөс (ургамлын гаралтай алтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүн)
- Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
- Чипс, попкорн, давсалсан самар
- Хатаасан жимс, бүх төрлийн чихэр
3.Боловсруулсан, хагас боловсруулсан түргэн хоол
- Хиам, зайдас/утсан нөөшилсөн бүтээгдэхүүн/
- Бүх төрлийн чанадаг, дэвтээдэг гоймон
- Тосонд шарсан ширхгийн хоол
- Транс тос агуулсан бүх төрлийн хоол хүнс орно.
Өөрөөр хэлбэл та сургуулийн орчин буюу 150 метрээс ойр зайд эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байвал харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж, мэдээлэх боломжтой.