Төрсний дараа ээжүүдийн ой санамж түр хугацаанд сулардаг байна. Тухайлбал, зарим эхчүүд төрсний дараа нөхрийнхөө нэрийг хүртэл гэнэт санахгүй болох тохиолдол гардаг. Үүнийг “Mommy brain” гэж нэрлэгддэг бөгөөд жирэмсэн болон төрсний дараах үед ээжүүдийн ой санамж, анхаарал төвлөрөх чадвар түр хугацаанд сулардаг үзэгдэл юм.
Эрдэмтдийн судалгаагаар энэ үед тархины бүтцэд түр зуурын өөрчлөлт ордог бөгөөд MRI шинжилгээгээр тархины зарим хэсгийн хэмжээ багасаж буй нь ажиглагдсан байна.
Ялангуяа тархины урд хэсэг болон гипоталамус орчимд өөрчлөлт их гардаг бөгөөд эдгээр нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, шийдвэр гаргалтыг хариуцдаг хэсэг юм. Гэхдээ энэ нь ээжийн тархи хүүхдээ таньж мэдэх, хамгаалах чадвар нэмэгдэхтэй холбоотой эволюцийн нэг процесс гэж үздэг. Үүний ачаар ээж хүүхдийн дохио зангаа, сэтгэл хөдлөлийг хурдан таньж, хамгаалах зан үйлд илүү төвлөрөх боломжтой болдог.
Энэ үзэгдэл ихэвчлэн 6 сарын дотор хэвийн болдог ч зарим тохиолдолд 2 жил хүртэл үргэлжилж болдог. Харин хангалттай амрахгүй байх, шим тэжээл дутагдах зэрэг нь “mommy brain”-ийг илүү хүндрүүлдэг.
Эх сурвалж: Агар фарм
Б.Туяамарал