Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 136 мянга гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 124.947 иргэн хамрагдаж, дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна. Мөн “Маскаа зүүе” аяны хүрээнд нийтийн тээврээр зорчиж буй иргэд, олон нийтэд дархлаажуулалтын талаар постер мэдээлэл хүргэх ажлыг холбогдох байгууллага, дүүргүүдэд нь үүрэг болгосон. Өнөөдөр нийт есөн эмнэлэгт үндсэн тусламж, үйлчилгээний 2614 ор байгаагаас хүүхдийн тасгийн ор 759 байна. Орны ашиглалт 59.2 хувьтай бөгөөд нэмэлтээр 1052 ор дэлгэхээр төлөвлөж байгаа юм. 2025 оны эхний хагас жилийн үзлэг өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үзлэгийн төрөлд амбулаторийн үзлэг 49.7 хувь, урьдчилан сэргийлэх үзлэг 28.8 хувь, гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 13.2 хувь, диспансерын хяналтын үзлэг 8 хувийг эзэлж буй. Мөн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, үйлчилгээний чанарт хяналт хийх ажлыг төлөвлөж ажиллаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС