Улаанбаатар хот орчмоор, Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20-22 хэм, бусад хэсгээр -12-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаан байна.
Багануур орчмоор, Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19-21 хэм, өдөртөө -2-4 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -20-22 хэм, өдөртөө -1-3 хэм хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22-27 хэм, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2-7 хэм, бусад нутгаар -10-15 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6-11 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5+10 хэм, бусад нутгаар -2+3 хэм дулаан байна.