
Стандартчиллын үндэсний зөвлөл ирэх пүрэв гаригт хуралдаж зарим шинэ стандартыг хэлэлцэж батлах болжээ. Зөвлөлийн хурлаар халуун, хүйтэн усны тоолуурын стандартыг хэлэлцэх юм байна. Усыг зөв зохистой хэрэглэх, түүний нөөц хомсдож байгаа тул халуун хүйтний усны тоолуурын стандартыг мэргэжилтнүүд дахин судалж зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болжээ. Тэд уг стандартыг сайжруулах, амьдралд хэвшүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Стандартчиллын
үндэсний зөвлөл ирэх пүрэв гаригт хуралдаж зарим шинэ стандартыг
хэлэлцэж батлах болжээ. Зөвлөлийн хурлаар халуун, хүйтэн усны тоолуурын
стандартыг хэлэлцэх юм байна. Усыг зөв зохистой хэрэглэх, түүний нөөц
хомсдож байгаа тул халуун хүйтний усны тоолуурын стандартыг
мэргэжилтнүүд дахин судалж зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болжээ. Тэд уг
стандартыг сайжруулах, амьдралд хэвшүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа
аж.