
Томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоожоос тодрууллаа.
Тэрбээр "Томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоногийн буюу арваннэгдүгээр сарын 17, 18-наас огцом нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын эмнэлгийн вирус судлалын шинжилгээ хийгдэж байгаа. Тус шинжилгээгээр томуугийн А хүрээний вирус тодорхойлогдсон байна.
Одоогоор 1200 гаруй орыг дэлгэн ажиллуулж байна. Цаашид томуугийн дэгдэлтийн үеийн оргил ачааллын үеэс хамаараад орыг 1500-аас дээш дэлгэхээр төлөвлөж байна.
Харъяа байгууллагуудын яаралтай хүлээн авар тасагт урд шөнийн байдлаар 2020 хүн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн байна. Өмнөх өдөртэй харьцуулахад 200 хүнээр нэмэгдсэн байна. 103-т 2787 хүн дуудлага өгч гэрээр тусламж авсан. Хүүхэд, том хүний өвчлөлийн дуудлага 70, 30 байдаг бол одоогийн байдлаар 50,50 байна. Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулна.
Засгийн газраас хүүхдээ харж буй иргэдэд тав хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргасан" гэв.


















































