УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр: "Би тамхины хяналтын тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ тамхийг сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд татахыг хориглосон зайг ойртуулах талаар бас ярьж байна. Үүнийг би эсэргүүцэж байна.
Түүнийг илүү ойртуулна гэдэг чинь өөрөө хүүхдүүдийг тамхи тат гэж байна гэсэн үг. Ер нь тамхи чинь их том зах зээл, том бүлэглэл юм байна лээ. Тиймээс энэ асуудлыг ярих тоолонд ямар нэг нөлөө орж ирдэг.
Сургууль цэцэрлэг орчмын бүсээс 500 метрийн зайд тамхи татахыг хориглосонг багасгах асуудлыг хүчээр лоббидож байгаа юм билээ. Ийм байж болохгүй" гэлээ.





















































