ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мянга гаруй сэтгүүлч, сурвалжлагч
оролцсон ээлжит хэвлэлийн бага хурал хийхээр болсон талаар “Ройтерс”
агентлаг мэдээллээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мянга гаруй сэтгүүлч, сурвалжлагч оролцсон ээлжит хэвлэлийн бага хурал хийхээр болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Сэтгүүлчидтэй өргөн хэмжээний уулзалт хийж, асуултад нь хариулдаг Владимир Путин маргааш 12 цагт хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байна. Тэрбээр хоёр удаа төрийн тэргүүнээр ажиллахдаа олон тооны сэтгүүлч хамарсан долоон уулзалт хийж байв. Харин маргааш найм дахь удаагаа сэтгүүлчидтэй уулзах аж.
Ерөнхийлөгчийн зарласан хэвлэлийн бага хуралд оросын 1040, олон улсын 186 сэтгүүлч оролцох аж.
Владимир Путины уламжлалт уулзалтын үеэр асуулт асуухад сэдвийг хязгаарладаггүйгээрээ давуу талтай. Мөн уулзалтын цаг маш удаа хугацаанд үргэлжилдэг юм. 2008 оны уулзалт 4 цаг 40 минут үргэлжилж байжээ.
Д.Идэр


















































