Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Коннектикат мужийн Нью Таун
суурингийн Сэнди Хүүк сургууль руу буутай этгээд дайрч 20 сурагч,
зургаан багшийг хөнөөсөн аймшигтай хэрэг дэлхий нийтийг сэртхийлгэсэн
билээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Коннектикат мужийн Нью Таун суурингийн Сэнди Хүүк сургууль руу буутай этгээд дайрч 20 сурагч, зургаан багшийг хөнөөсөн аймшигтай хэрэг дэлхий нийтийг сэртхийлгэсэн билээ. Тэгвэл энэ хэрэг бусад сургуулийн сурагчдыг ч мөн айдаст автуулсан талаар “CNN” мэдээллээ.
Юта мужийн Солт Лэйк хотын ойролцоох Уэст Кирнс бага сургуулийн зургаадугаар ангийн сурагч даваа гарагт хичээл дээрээ гар буу авчирчээ. Түүнээс буу авчирсан шалтгааныг нь асуухад Сэнди Хүүк сургуульд болсон үйл явдлын талаар сонсоод өөрийгөө хамгаалахад бэлэн байх хэрэгтэй гэж үзсэн хэмээн тайлбарлажээ.
11 настай сурагчийн ангийнх нь хоёр хүүхэд түүнийг буу авчирсан талаар багшдаа хэлснээр энэ хэрэг илэрчээ.
Хэргээс болж хүүг шийтгэхээр болсон байна. Түүнийг өөр сургууль руу ч шилжүүлж магадгүй хэмээн сайт бичжээ.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (2)