Ойрын өдрүүдэд Болгар болон Украйнд агаарын температур эрс хүйтэрснээс болж зарим дүүрэгт онц байдал зарлажээ. Ялангуяа Болгарын хойд хэсэгт хүчтэй цасан шуурга шуурч байгаагаас цахилгаан тасарч, авто замууд хаагджээ. Зарим зам хаагдаад хоёр өдөр болж байгаа тул цөөнгүй иргэд гэртээ харьж чадахгүй, ойролцоох тосгодод түр хорогдож байгаа аж. Болгарын Ruen дүүрэг гэхэд тэр чигээрээ гэрэл, цахилгаангүй болсон бол зарим нь усны хомсдолд орсон байна. Мөн хүйтэнд 80 гаруй хүн хөлдөж нас барсан бөгөөд тэдний ихэнхи нь орон гэргүйчүүд байгаа аж. Тиймээс Болгарын Засгийн газраас орон гэргүй хүмүүст тусгайлан анхаарч тэднийг хөлдөж нас барахаас сэргийлэн дулаан хувцас, хоол хүнс тарааж байна. 

















































