“РИА Новости” агентлаг болон “Московские новости” сонины экспертүүдийн
гаргасан ОХУ-ын бүс нутгуудын амьжиргааны чанарын рейтинг анхаарал
татаж байна. Орлого, аюулгүй байдал, экологи, эрүүл мэнд, амьдралдаа
сэтгэл хангалуун байдал зэрэг нийт 64 үзүүлэлтээр энэ чансааг гаргажээ.
“РИА Новости” агентлаг болон “Московские новости” сонины экспертүүдийн гаргасан ОХУ-ын бүс нутгуудын амьжиргааны чанарын рейтинг анхаарал татаж байна. Орлого, аюулгүй байдал, экологи, эрүүл мэнд, амьдралдаа сэтгэл хангалуун байдал зэрэг нийт 64 үзүүлэлтээр энэ чансааг гаргажээ. Жагсаалтын манлайд Москва (72,9 оноо) тэргүүлж, дэд байранд Санкт-Петербург (68,6 оноо) удаалжээ. Наймд Тюмень муж (52,4 оноо), 20-д Ямало Ненецийн өөртөө засах муж (46 оноо) гэхчлэн хөвөрсөөр Оросын хамгийн чанаргүй амьдардаг бүс нутгийн жагсаалтыг Халимаг (25,2), Тува (21,7), Ингушет (20 оноо) төгсгөн хомоол хамжээ.



















































Сэтгэгдэл (6)