
Багануур дүүрэгт байрлах Хилийн цэргийн 0252 дугаар ангид алба хааж байсан байлдагч нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, энэ сарын 22-ны өдрийн 07:50 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Харзтайн ам” гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч боомилж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Талийгч Б.Т нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул бөгөөд 2025 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан зэвсэгт хүчний дугаар ангид алба хааж байжээ.
Урьдчилсан мэдээллээр тухайн байлдагч өөрийгөө боомилсон байж болзошгүй бөгөөд хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
















































