
Ардчилсан намаас “4/11 мэдээллийн цаг”-ийн ээлжит хэвлэлийн бага хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Нийслэлийн хэмжээнд 1915 хэсгийн ахлагч байдаг. Эдгээр хэсгийн ахлагч нартай нийслэлийн ИТХ 29 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа асуудал сөхөгдсөн. Үүнтэй холбоотойгоор миний бие санаачлан ахалж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, С.Цэнгүүн, Ж.Золжаргал нарын хамт 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хуулийн төслийн бүрдүүлэлтийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хуулийг албан ёсоор өргөн барих цаг авч чадаагүй байна. Энэхүү хуулийн зорилго нь улс төрийн үйлчилгээг улс төрөөс ангид байлгаж, улс төрийн зэвсэг болгохоос сэргийлэхэд оршиж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Энэ хавар нийслэлд “Туулын хурдны зам”-тай холбоотой асуудлууд хурцаар хөндөгдөж байна. Тус төсөлтэй холбоотойгоор иргэний нийгмийн байгууллагууд болон улс төрийн намууд шаардлага тавьж байсан. Өчигдөр Ерөнхий сайд Н.Учралын зүгээс уг төслийг түр хугацаанд зогсоосон. Гэвч төслийн сонгон шалгаруулалтын явц тодорхойгүй хэвээр байна. Өнөөдрийн байдлаар төсөл эхлээгүй байхад хэдий хэмжээний зардал гарсан бэ, үүсээд буй нөхцөл байдлын хохирлыг хэн хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Энэ нь ганц албан тушаалтныг чөлөөлөөд өнгөрөх асуудал биш. Одоогоор 500 гаруй тэрбум төгрөг төсвөөс зарцуулагдсан байна. Тиймээс “Туулын хурдны зам”-тай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой.






















































Сэтгэгдэл (1)