Чили, Аргентины хил залгаа орших галт уул идэвхижсэн талаар “CNN”
мэдээллээ. Копауэ галт уул идэвхижсэнээр үнс, хий цацаж эхэлсэн байна.
Копауэ галт уул гал уул өнгөрсөн бямба гаргаас эхэлж идэвхижсэн тухай
орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Чили, Аргентины хил залгаа орших галт уул идэвхижсэн талаар “CNN” мэдээллээ. Копауэ галт уул идэвхижсэнээр үнс, хий цацаж эхэлсэн байна. Копауэ галт уул гал уул өнгөрсөн бямба гаргаас эхэлж идэвхижсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Аргентины эрх баригчид энэхүү үйл явдлаас болж нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Мөн Андын нурууд дээгүүр нисэн өнгөрдөг бүх онгоцны нислэгүүдийг цуцалж, галт уулын бүсийг хаасан байна.
Харин Чилид хилийн ойролцоох онц байдал зарлаж, аюулын түгшүүрийг нэмэгдүүлжээ. Мөн орон нутгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд замуудыг чөлөөлж, галт уулын аюулаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч эхэлсэн байна.
Одоогийн байдлаар Копауэ галт уулаас ялгарч буй хар утаа салхины аясаар 1500 метрийн өндөрт хүрээд байгаа аж. Энэхүү галт уул нь Чилийн хилийн ойролцоох Аргентины баруун өмнөд хэсгийн Неукен мужид оршдог 3000 метр өндөртэй галт уул юм.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (2)