Гурван шатны шүүхээс гэм буруутай нь нотлогдож, ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг энэ сарын 21-нд Клиникийн хоёрдугаар эмнэлгээс Зайсангийн дамжин өнгөрүүлэх 401 дүгээр хорих анги руу ачсан. Түүнийг ачигдагмагч ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь хууль бус хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Тиймдээ ч Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Н.Энхбаяр эд нарт хорлогдож байхаар өөрөө мөрөөрөө үхсэн нь дээр. Хорихын хоолыг идүүлэхгүй. Сулласан цагт нь л иднэ” гэж байсан билээ. Мөн Н.Энхбаяр ч “Хэрвээ намайг дахин шоронд хорих аваас өлсгөлөн зарлана. “Муу амьд явахаар сайн үх” гэсэн зарчмаар амьдарна хэмээн шүүх хурлын өмнө мэдэгдэж байсан. Харин тэрээр хэлсэндээ хүрч, энэ сарын 24-ноос өлсгөлөн зарлаж эхэлсэн байна. Одоогоор өлсгөлөн зарлаад гурав дахь хоногтоогоо золгож байгаа юм. Өмнө нь тэрээр хуурай өлсгөлөн зарласнаас болж, архаг хордолтод орсон. Харин энэ удаад дахин өлсгөлөн зарлаж байгаа нь амь насандаа аюул авчирч байгаа юм. Тиймээс ч хорих ангийн эмч нар эсэргүүцсэн боловч тэрээр энэ бүхнийг үл тоон өлсгөлөн зарлаад байна. Б.Чимэг



















































Сэтгэгдэл (43)