Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон

2026-7-06
0
ЖИРГЭХ

Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон

-Төрийн соёрхол хэнд хүртээх тухай яриа энэ өдрүүдэд өрнөж байна. Хэнд олгох нь төрийн тэргүүний бүрэн эрхийн асуудал мөн. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хүнийг алдаршуулах тухай биш. Төр ямар үнэт зүйлийг үнэлж, ямар жишиг тогтоож байгааг илэрхийлдэг шийдвэр юм.

Тиймээс нэг асуулт гарч ирнэ. Монголын орчин үеийн жүжгийн урлагт төрөөс үнэлэх хэмжээний бүтээл төрсөн үү? Хариулт нь "Тэнгэрийн хүү". Хэрэв төрийн соёрхлыг бүтээлд нь олгодог бол өнөөдөр хамгийн түрүүнд "Тэнгэрийн хүү" жүжгийг нэрлэхээс өөр аргагүй. Энэ бол нэг удаагийн амжилттай тоглолт биш. Нийгмийн үзэгдэл болсон бүтээл. Монголын Үндэсний драмын театрын урын сангийн гол бүтээл болон олон жил тайзнаа амьдарсан жүжиг. Үзэгчдийн танхимыг дүүргэж, театрын уран бүтээлийн өнгийг тодорхойлж, шинэ үеийн түүхэн жүжгийн хэмжүүр болж чадсан бүтээл.

Үүнээс ч илүүг хэлэх баримт бий. 2025 онд Унгарын Будапешт хотноо болсон МИТЕМ-12 олон улсын театрын их наадмын нээлтийн жүжгээр "Тэнгэрийн хүү" сонгогдсон. 30 гаруй орны театр оролцсон нэр хүндтэй наадмын тайзыг Монголын жүжиг нээсэн нь санамсаргүй тохиолдол биш. Монголын Үндэсний драмын театр ч энэ жүжгээрээ Европын тайзнаа анх удаа гарсан түүхтэй. Удахгүй Санкт-Петербург хотын Александринскийн театрын олон улсын театрын фестивальд урилгаар оролцох гэж байна. Энэ бүхэн нэг л зүйлийг хэлнэ. "Тэнгэрийн хүү" дотооддоо төдийгүй олон улсын түвшинд үнэлэгдсэн бүтээл болсон.

Ийм амжилтын суурь нь юу вэ?

Юуны өмнө зохиол.Тайзан дээр харагдаж буй бүхэн зохиолчийн оюунаас эхэлдэг. "Тэнгэрийн хүү"-гээр Монголын жүжгийн зохиолын ертөнцөд хүчтэй орж ирсэн зохиолч Б.Цогнэмэх зөвхөн энэ нэг бүтээлээр зогсоогүй. "Ай нанаа", "Хаадын хаан", "Асрын өндөр", "Хөх төрийн бэрс" зэрэг бүтээлээрээ Монголын төрт ёс, эх түүх, үндэсний үзлийг орчин цагийн драмын урлагийн хэлээр шинэчлэн өгүүлж ирсэн.

"Тэнгэрийн хүү"-г тайзнаа амилуулсан найруулагч Н.Наранбаатар төрийн соёрхол хүртсэн. Энэ бол зүй ёсны үнэлгээ байсан. Харин тэрхүү жүжгийн эх үндэс болсон зохиол, зохиолчийн хөдөлмөрийг мөн адил үнэлэх тухай асуудал өнөөдөр бодитоор тавигдаж байна. Энд нэг зүйлийг онцлох ёстой. "Тэнгэрийн хүү"-гийн үнэ цэнийг зөвхөн үзэгчид үнэлээгүй. Театр судлаачид, шүүмжлэгчид энэ бүтээлийг Монголын орчин үеийн түүхэн жүжгийн томоохон ололт хэмээн олон удаа үнэлж, судалгаа, шүүмж нийтэлж ирсэн. Өөрөөр хэлбэл үзэгчийн алга ташилт, мэргэжлийн үнэлгээ хоёр нэг дор огтолцсон ховор бүтээл юм. 1983 онд Д.Намдагийн "Оролмаа эх" түүхэн жүжиг төрийн шагнал хүртсэнээс хойш жүжгийн зохиолын төрөлд ийм хэмжээний үнэлгээ бараг үгүйлэгдэж иржээ. Харин энэ хугацаанд "Тэнгэрийн хүү" шиг олон жил амьдарч, үндэсний ухамсарт нөлөөлж, олон улсын тайзнаа Монголыг төлөөлсөн бүтээл хэд төрөв? Төрийн шагнал, төрийн соёрхол бол цаг үеийн таашаал биш. Түүхийн өмнө үлдэх үнэлгээ. Тиймээс хувь хүнийг биш, үндэстний оюуны өвийг үнэлдэг байх учиртай. Өнөөдөр төрийн соёрхлыг хэнд олгох тухай биш, ямар бүтээлийг төр үнэлж байна вэ гэсэн асуулт илүү чухал.

Хэрэв тэр асуултад баримтаар хариулах бол "Тэнгэрийн хүү" жүжгийг тойрч гарах боломжгүй. Учир нь энэ бүтээл Монголын түүхийг тайзан дээр амилуулж чадсан. Үндэсний үзэл, төрт ёсны үнэт зүйлийг урлагаар дамжуулан олон нийтэд хүргэж чадсан. Монголын театрыг Европын тайзнаа гаргаж чадсан.Ийм бүтээлийг төр үнэлэхгүй юм бол өөр юуг үнэлэх вэ? Төрийн соёрхол бүтээлдээ очих ёстой. Харин өнөөдөр тэр бүтээлийн нэр нь "Тэнгэрийн хүү".

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 4 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    1 цаг 8 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    1 цаг 14 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    1 цаг 18 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 27 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    22 цаг 50 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК