
Монгол Улсын Хөгжлийн банкны “Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн удирдах үйл ажиллагааны журам” болон холбогдох бусад журмын хүрээнд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүч гудамж, 44/1 болон 44/2 тоотод байрлах “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна.
Үйлдвэр нь 2018 онд Турк улсын дэлхийд тэргүүлэгч Alapala компанийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, өдөрт 100 тонн улаанбуудай боловсруулах хүчин чадалтай, бүрэн автоматжуулсан, компьютерийн нэгдсэн удирдлагатай, босоо технологид суурилсан архитектуртай. Уламжлалт үйлдвэртэй харьцуулахад цэвэр усны хэрэглээг 12 дахин бууруулж, эрчим хүчний зардлыг 25%-иар хэмнэх боломжтой.
Уг цогцолбор нь үйлдвэрийн барилга, агуулах, тоног төхөөрөмж, газар эзэмших эрх, дэд бүтцийн байгууламжаас бүрдсэн. Үүнд:
- 613.3 м.кв талбай бүхий Оффис, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө
- 3659 м.кв Үйлдвэрлэлийн барилга, агуулахын хамт
- Гурилын үйлдвэрийн бусад байгууламжууд (барилга, бетон/төмөр хашаа, талбай, цахилгааны дэд өртөө, гүний худаг)
- 8,092 м.кв Газар эзэмших эрх
- Иж бүрдэл Alapala (Турк) брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж багтаж байна.
Энэхүү “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ын дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн дараах дугаарт холбогдон авна уу.
Утасны дугаар: 70130513 -260 (Зээлийн газрын ХСДЗХ-ийн захирал Д.Оролзод)
70130513 -262 (Мэргэжилтэн О.Олонбаяр)






















































