
2026 оны долдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Балж голын усны түвшин үерийн түвшинг 30 см-ээр даван үерлэж байна.
Мөн Онон, Хэрлэн, Барх, Эг, Хурх голуудын усны түвшин олон жилийн дундаж хэмжээнээс 27–59 см-ээр өндөр байгаа тул үерийн эрсдэл нэмэгджээ.

Иймд иргэдийг гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалахдаа дараах сэрэмжлүүлгийг чанд мөрдөхийг анхааруулж байна.
- Голын эрэг, хөвөө дагуу бууж суурьшихгүй байх;
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;
- Голын усанд орохгүй байх;
- Усны түвшин нэмэгдсэн гол мөрөн гатлахгүй байх;
- Онцын шаардлагагүй бол үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх.
Иргэн бүр сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөнө үү.













































