Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

2026-7-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) тун удахгүй болох гэж байна. БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяатай ярилцлаа.


-Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар ямар туршлага, санаачилгаа олон улсад танилцуулахаар төлөвлөж байна вэ?

-КОП17-ыг Монгол Улс зохион байгуулж байгаа нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ хүлээн авч буй хэрэг биш. Энэ бол дэлхийн байгаль орчны засаглалын хамгийн чухал гурван конвенцын нэгийг зохион байгуулж буй, Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. 1992 онд НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор Биологийн олон янз байдлын тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Цөлжилттэй тэмцэх тухай гэсэн гурван суурь конвенцыг баталсан. Эдгээр нь өнөөдөр дэлхийн улс орнуудын заавал хэрэгжүүлэх олон улсын үндсэн хэлэлцээрүүд бөгөөд КОП хурлуудаар хэрэгжилтээ дүгнэж, цаашдын бодлогоо тодорхойлдог.

2026 он бол онцгой жил. Учир нь улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээ дүгнэж, 2030 оноос хойших хөгжлийн бодлогын чиглэлээ тодорхойлох чухал үе шатанд ирээд байна. Мөн НҮБ-аас Монгол Улсын санаачилгаар 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан. Энэ нь КОП17-тай цаг хугацааны хувьд давхцаж буйгаараа онцгой ач холбогдолтой. Энэ үеэр Монгол Улс зөвхөн газар нутгийнхаа 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа талаар ярихгүй. Харин асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар бодлого хэрэгжүүлж байгаа, ямар түншлэл бий болгох, дэлхийтэй хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ гэдэгт голлон төвлөрнө. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Steppe Action Agenda" буюу "Тал хээрийн төлөвлөгөө" гэсэн гурван стратегийн санаачилгыг дэвшүүлж байгаа.

Нэгдүгээрт, дэлхийн хуурай газрын томоохон хэсгийг бүрдүүлдэг бэлчээрийн экосистемийн үнэ цэн, ач холбогдлыг олон улсад шинэ түвшинд гаргаж тавих зорилготой. Хоёрдугаарт, далайд гарцгүй орны хувьд усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудлыг цөлжилт, газрын доройтолтой уялдуулан олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл болгон дэвшүүлнэ. Усны нөөцийн зөв менежмент нь хуурай бүс нутгийн тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг Монгол Улс өөрийн туршлагаар харуулахыг зорьж байна.

-Дэлхийн бусад орноос ямар туршлага, хөрөнгө оруулалт, технологийг татахыг зорьж байна вэ. Хөгжлийн түншүүдтэй ямар хамтын ажиллагаа өрнүүлж байгаа вэ?

-Монгол Улсын дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-ний гурав дахь чиглэл нь тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх асуудал юм. Зам, төмөр зам, барилга байгууламж, хот байгуулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбар газрын ашиглалттай шууд холбоотой байдаг. Тиймээс дэд бүтцийг зөвхөн эдийн засгийн хөгжил гэж бус, газрын доройтол, хөрсний эрүүл мэнд, байгальд үзүүлэх нөлөөллийг хамтад нь авч үзэх шаардлагатай болсон. Иймээс Монгол Улс хөгжлийг байгальд суурилсан шийдэлтэй уялдуулж, бэлчээрийн экосистем, усны нөөцийн менежмент, тогтвортой дэд бүтцийг цогцоор нь авч үзсэн бодлогыг олон улсад санал болгож байна. Энэхүү санаачилгыг "Тал хээрийн төлөвлөгөө" хэмээн нэрлэсэн нь учиртай. Монгол Улсыг дэлхий нийт өргөн уудам тал хээрээр нь таньдаг. Энэ давуу талаа ашиглаж асуудлыг олон улсын түвшинд шинэ шатанд гаргахыг зорьж байгаа юм.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хүрээнд газрын нөхөн сэргээлт, тогтвортой менежментийн шилдэг туршлагыг олон улсад түгээдэг тусгай механизм бий. Монгол Улс энэхүү платформоор дамжуулан өөрийн сайн туршлагыг дэлхийд сурталчлах, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдээ танилцуулахаар ажиллаж байна.

-Иргэд, малчид, залуучууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангаж байна вэ?

-Монгол Улс КОП17-ыг зөвхөн зохион байгуулагч орон төдий бус, конвенцын идэвхтэй гишүүний хувьд харж байна. Тиймээс бидний гол зорилго бол туршлага, мэдлэг солилцох, түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг бодит үр дүнд хүргэх явдал. Бид зөвхөн хэдэн мянган төлөөлөгч хүлээн авч, зохион байгуулахад бус, хурлын дараа ч үргэлжлэх урт хугацааны хамтын ажиллагааг бий болгоход илүү ач холбогдол өгч байна. Монгол Улс өөрийн туршлага, санаачилгыг олон улсад түгээхийн зэрэгцээ ижил сорилттой улс орнуудтай Өмнөд-өмнөд болон Өмнөд-хойдын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ технологи, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжуудыг татах чиглэлээр хөгжлийн түншүүдтэй идэвхтэй ажиллаж байна.

-Бага хурлын үеэр хоёр болон олон талт уулзалтууд ямар чиглэлээр өрнөх вэ. Байгаль хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулалт татах бодит боломж Монголд хэр байна вэ?

-КОП нь үндсэндээ Засгийн газруудын албан ёсны хэлэлцээний талбар. Харин сүүлийн жилүүдэд зөвхөн төрийн байгууллагуудаар хязгаарлагдахгүй, малчид, тариаланчид, эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хангасан дэлхийн хэмжээний хамтын ажиллагааны платформ болон өргөжсөн. Монголд болох КОП17-ын үеэр ч энэ зарчим хадгалагдана. Ган, цөлжилт, газрын доройтолд хамгийн их өртөж буй хүмүүсийн дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх, олон талын оролцоог хангах нь хурлын онцлог байх юм.

Хурал “Цэнхэр” болон “Ногоон” гэсэн хоёр бүстэй зохион байгуулагдана. Цэнхэр бүсэд Засгийн газрын албан ёсны хэлэлцээ өрнөх бол Ногоон бүсэд иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, залуучууд болон хөгжлийн түншүүд хэлэлцүүлэг, үзэсгэлэн, арга хэмжээгээ зохион байгуулж, албан ёсны хэлэлцээний агуулгад өөрсдийн байр суурийг хүргэх боломжтой. Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн төлөөлөгчдийн 60 орчим хувийг эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, хувийн хэвшлийн төлөөлөл эзэлж байгаа нь энэ удаагийн КОП17 олон талын оролцоог бодитоор хангаж байгааг илтгэнэ.

Хурлын үеэр хоёр талт уулзалтууд Байгаль орчин, Гадаад харилцаа, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг төрийн байгууллагуудын түвшинд өрнөж, улс орнуудын төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, бодлогын асуудлаар хэлэлцээ хийнэ. Харин олон талт уулзалтад НҮБ-ын байгууллагууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын удирдлагууд оролцохоор төлөвлөж байна.

-Байгаль хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулалт татах бодит боломж хэр байна вэ?

-Энэ удаагийн КОП олон улсын хэмжээнд өмнө байгаагүй өндөр сонирхол татаж байна. Зөвхөн Цэнхэр бүсэд 745 зэрэгцээ арга хэмжээний хүсэлт ирсэн нь хөгжлийн түнш, олон улсын байгууллагууд Монголд болох хурлаас өндөр үр дүн хүлээж байгааг илтгэнэ. Ийм өргөн оролцоо нь Монголд зөвхөн туршлага солилцохоос гадна газрын доройтол, нөхөн сэргээлт, тогтвортой газрын менежмент, байгальд суурилсан шийдлийг дэмжих хөрөнгө оруулалт, шинэ түншлэлийг эхлүүлэх том боломж. Хоёр болон олон талт уулзалтуудаа үр дүнтэй зохион байгуулж чадвал Монгол Улс энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагааны шинэ төв болж чадна.

-Монголчууд эндээс юуг хамгийн сайн ойлгож, ямар өөрчлөлтийг эхлүүлэх ёстой гэж Та бодож байна вэ?

-КОП17 бол монгол хүн бүрийн оролцоо энэ хурлын амжилтыг тодорхойлно. Юуны өмнө бид өдөр тутмын ногоон дадлаа өөрчлөх хэрэгтэй. Хогийг зөвхөн хаягдал гэж бус, дахин ашиглах боломжтой нөөц, баялаг гэж харах бол эхний алхам. Хотын цэвэр байдал, ангилан ялгах соёл, мод тарихаас гадна ургуулж арчлах дадал зэрэг нь энэ хурлаас өмнө ч, дараа нь ч бидний хэвшүүлэх ёстой соёл юм.

Мөн монголчуудын уламжлалт зочломтгой зан, эелдэг харилцаа энэ хурлын хамгийн үнэ цэнтэй нүүр царай байх болно. Таксины жолоочоос эхлээд үйлчилгээний ажилтан, энгийн иргэн хүртэл зочин бүрт найрсаг хандаж, Монголоос сайхан дурсамж авч буцах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний хамтын үүрэг. Эцсийн дүндээ КОП17-ын хамгийн том өв нь зөвхөн гарын үсэг зурсан баримт бичиг биш. Харин монголчуудын өдөр тутмын ногоон соёл, байгальд ээлтэй хандлага бодитоор өөрчлөгдөж эхэлсэн байх явдал гэж би үздэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
"COP17" ГЭЖ ЮУ ВЭ?
Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
Монгол бөхийн 100 жилийн түүх: Босоо самдангаас Э.Батмагнай хүртэлх түүхэн зам
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ
    2 цаг 16 мин
  • Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
    3 цаг 39 мин
  • Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
    4 цаг 4 мин
  • “Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
    4 цаг 16 мин
  • ӨМӨЗО-ы аялал жуулчлалын 36 дахь удаагийн наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ
    4 цаг 45 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүлжээ
    4 цаг 52 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулж, худалдааны шинэ дайн өдөөлөө
    5 цаг 24 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд 911 дуудлага мэдээлэл иржээ
    5 цаг 56 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
    6 цаг 2 мин
  • 26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана
    6 цаг 15 мин
  • Иранд болж буй дайны нөлөөнд АНУ-ын 100 гаруй цэрэг шархаджээ
    6 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    6 цаг 42 мин
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
    6 цаг 51 мин
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    7 цаг 12 мин
  • “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа
    7 цаг 17 мин
  • Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
    7 цаг 35 мин
  • Л.Энх-Амгалан: Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болгохын тулд зургаан том бодлогын шинэчлэл хийнэ
    8 цаг 12 мин
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    8 цаг 33 мин
  • "COP17" ГЭЖ ЮУ ВЭ?
    8 цаг 37 мин
  • Н.Номтойбаяр: Дэлхийн адууны өдрөөр 2 тэрбум төгрөгийн орлого олсон
    8 цаг 39 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
24 баримт
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК