
УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улсын төсөв, төрийн өмчит компаниудын төсвийг харах юм бол Монгол Улс сүүлийн 10 жилд мөнгөгүйдээ биш, мөнгөтэйдээ зовж ирсэн улс боллоо. Гэвч байгаа мөнгөө зөв зарцуулж чадсангүй. Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв боллоо.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг эргээд харах юм бол биелсэн зүйл тун ховор байна. Үе үеийн Засгийн газрууд ажлаа бодит үр дүнгээр бус, дандаа пи-араар хийж байна" гэв.

























































