Манай улсын засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрээр Монгол, Хятадын хилийн боомтууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр ажиллахгүй байхаар болсон билээ. Энэ дүрэм өмнө жилээс хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр энэ өдөр Монгол, Хятадын хилийн дагуух автозамын боомтууд амрах юм.
Харин Замын-Үүдийн төмөр замын боомт шинэ жилийн баярын өдрүүдэд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.


















































