Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

2026-9-28
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.09.28/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ.

Ерөнхий хяналтын сонсголд тус Байнгын хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, М.Ганхүлэг, Г.Ганбаатар, С.Ганбаатар, С.Замира, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр, С.Одонтуяа, Ж.Чинбүрэн, А.Ундраа нар ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр 09 цаг 45 минутад эхэлсэн.

Сонсголыг Байнгын хорооны дарга М.Мандхай даргалсан.

photo_2026-09-28_12-18-03 (3).jpg

Сонсгол даргалагч гишүүдийн ирц, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журмыг танилцуулав. Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.

Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүд болон төрийн байгууллагын төлөөлөл 37, төрийн бус төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл 27, нийт 99 хүн оролцож байгаа аж.

photo_2026-09-28_12-17-59 (3).jpg

Ерөнхий хяналтын сонсголыг нээж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008-2025 онд төрөөс урамшуулалд 538 тэрбум, дэмжлэгээр 1.1 их наяд төгрөгийг гаргаж, давхардсан тоогоор 1 сая гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдаж ирснийг дурдаад, 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжүүд хүртсэний 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсон гэлээ.

photo_2026-09-28_12-17-59 (2).jpg

Монголын төр хөдөө аж ахуйн салбараа дэмжихийн тулд өнгөрсөн он жилүүдэд ямар нэг байдлаар бодлого, стратеги гаргаж, төсвийн мөнгийг зарцуулсаар ирснийг тодотгоод, ингэх нь ч зүйн хэрэг гэлээ. Гэхдээ энэхүү хүчин чармайлтын үр дүнд салбарын хөгжил урагшилж, ажлын байр нэмэгдэж, малчид тариаланчдын амьжиргаа, ажиллах нөхцөл сайжирч, бас үр дүн эгэл жирийн иргэдийн амьдрал дээр ч тусгалаа олж байх ёстой гэдгийг сонсгол даргалагч онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр 2010 онд 346 мянга байсан салбарын ажилчдын тоо 31 мянгаар буурч, бүтээмж улсын дундажтай харьцуулбал 2 дахин бага, импортын хамаарал 5.6 дахин өссөн. Бид импортын хамаарлыг бууруулах зорилготой гэж хөтөлбөр бүрийнхээ зорилтыг тодорхойлсоор ирсэн байхад ингэж урвуу хамааралтайгаар өссөний шалтгааныг эргэн харах цаг болжээ гэлээ.

00.png

Энэхүү сонсголын хүлээгдэж буй үр дүнд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх агуулга бүхий Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулна гэдгийг сонсгол даргалагч онцлон тэмдэглэсэн.

Түүнчлэн Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа хяналтын сонсгол нь зөвхөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу болдгийг онцгойлон анхааруулав.

Ингээд сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын танилцуулгаар үргэлжлэв.

photo_2026-09-28_12-18-03.jpg

Тэрбээр мэдээлэлдээ, Эл салбар нь хүнсний хангамж, аюулгүй байдал, малчин, тариаланчдын орлого, ажлын байр, үндэсний үйлдвэрлэл, экспортын орлого, цаашлаад улсын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн салбар гэдгийг онцолж байлаа.

photo_2026-09-28_12-18-02 (2).jpgphoto_2026-09-28_12-18-02 (3).jpg

Өнөөдөр салбарын үйлдвэрлэл 2025 оны байдлаар 23,3 их наяд төгрөгт хүрч, нийт ажиллах хүчний 45,3 хувь нь уг салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн эдэлбэр газар 108,8 сая га бөгөөд 58,1 сая толгой малтай, 312,2 мянган малчин, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, 1.0 сая орчим эргэлтийн талбайд 15 мянган иргэн, 1500 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бол, хүнсний салбарт 2600 орчим үйлдвэр, цех, хөнгөн үйлдвэрийн салбарт 353 үйлдвэр, 1769 цех үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр тоо нь салбарын цар хүрээг харуулж байгаа гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.

Энэхүү сонсголоор төрөөс ямар дэмжлэг үзүүлсэн бэ гэдгээс илүүтэйгээр олгосон дэмжлэгийн үр дүн, үйлдвэрлэл, бүтээмж, орлого, ажлын байр, дотоодын хангамжид ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бодитой үзүүлэлт, үр дүнгээр нь танилцуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа сайд онцлон тэмдэглэв.

2008 оноос хойш Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн бөгөөд эдгээр бодлогын арга хэмжээгээр бий болсон байна.

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

01.png

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээмж, цаашид хүрэх үр дүнгийн талаар танилцуулав.

Мэдээллийг доорх зурагнаас харна уу.

02.png

Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ "Төрөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон дэмжлэг, түүний хэрэгжилт, үр дүн"-гийн талаар танилцуулав.

photo_2026-09-28_12-18-03 (2).jpg

Улсын хэмжээнд газар тариалангийн зориулалттай 1,2 сая га талбай байдаг бөгөөд жилд дунджаар 600 орчим мянган га талбайд тариалалт хийж, 300 орчим мянган га талбайг уринш боловсруулдаг. Газар тариалангийн салбарт 15 мянган өрх 1600 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, жилд дунджаар 1,2 сая тонн ургац хураан авч байгаа аж.

Салбарын нийт орлого 2025 оны байдлаар 1,9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн хугацаанд "Атрын I,II,III" аяныг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол батлагдаж, салбарын хөгжлийн бодлогод томоохон шийдвэр болсон гэв.

03.png

Эл салбарт улсын төсвийн хөрөнгө, Хөдөө аж ахуйн корпорацын өөрийн хөрөнгө, дилер аж ахуйн нэгжүүдэд болон харилцагч байгууллагуудын хөрөнгө, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дэмжлэгүүдийг үзүүлдгийг дурдлаа. Тухайлбал, хүнсний улаан буудай, үрийн улаан буудай, техник тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоо, шилмэл үүлдрийн мал, малын тэжээлийн үр, хүнсний ногооны үр, хүлэмж, усалгааны усалгааны тоног төхөөрөмж зэрэг бодит дэмжлэгүүдийг үзүүлдэг аж. Тодруулбал, үрийн улаан буудайн зээлийн дэжлэгийн хүрээнд жилд дунджаар 308 тариаланч, аж ахуйн нэгжид 7.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9.8 мянган тонн үрийг 10-30 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас бүрдүүлэх нөхцөлтэй зээлээр олгосон байна. Үүний үр дүнд үрийн шинэчлэл хийж, тариалалтыг технологийн хугацаанд гүйцэтгэж, нэгжийн ургац нэмэгдсэн гэж байлаа.

Мөн шатахууны зээлийн дэмжлэгийн хүрээнд жилд дунджаар 1004 иргэн, аж ахуйн нэгжид 6.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.9 мянган тонн шатахууныг 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас бүрдүүлэх нөхцөлтэйгөөр олгосон гэдгийг танилцуулгад дурджээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн зээлийн дэмжлэгийн хүрээнд технологийн шинэчлэл хийх, технологийн ажлыг хугацаанд гүйцэтгэх, хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлжээ. Үүний үр дүнд үр тарианы техникийн 82, зүтгэх хүчний техникийн 65 хувь нь шинэчлэгдэж, хаврын тариалалтыг 14-21 хоног, ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн хэмээсэн байв.

Газар тариалангийн салбарт гарсан үр дүнтэй доорх зурагнаас танилцана уу.

04.png05.png06.png

Дараа нь “Төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш олгосон дэмжлэг, зарцуулсан санхүүжилт, хэрэгжилт, эрсдэлийн талаар” шинжээч дүгнэлтээ танилцуулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн баримт материал, Үндэсний аудитын газар, Сангийн яамнаас хянасан хяналт шалгалтын тайлан дүгнэлт, Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн статистик мэдээнд үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан гэдгээ тодотгов.

Энэхүү дэмжлэгийн үр дүнд салбарын үйлдвэрлэл нэмэгдэх, бүтээмж өсөх, малчин, тариаланчдын орлого болон салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэх ёстой гэдгийг шинжээч дүгнэлтдээ дурдаад, үр дүнд хүрэхийн тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд зориулж техник тоног төхөөрөмж, үрийн буудайн, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо зэрэг дэмжлэгүүдийг мөнгөөр болон шилмэл үйлдвэрийн малаар, үр тариагаар эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээний үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгжүүд олгосон байна гэв.

Тус салбарт 2008-2025 оны хооронд үзүүлсэн дэмжлэгийг доорх зурагнаас харна уу.

Screenshot 2026-09-28 at 11.07.07.png

Салбарын өнөөгийн нөхцөл байдлыг 2010 онтой харьцуулахад ажиллах хүч 2025 оны байдлаар бол 31 мянгаар буурсан, бүтээмж улсын дунджаас 2 дахин бага байгаа бөгөөд 2017 онтой харьцуулахад бол салбарын өрсөлдөх чадвар мөн буурсан гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн 2010 оноос хойш тасралтгүй нэмэгдэж 5,6 дахин өссөн импортын хэмжээ энэ хугацаанд 3,9 дахин нэмэгдсэний зэрэгцээ, хөдөө аж ахуйн салбарын экспорт, импортын харьцаа 74,1 хувиар өсөхөд, бордоо, азотын эрдэс, химийн бордоо, тэжээлийн нэмэлт, уураг, түүхий эд, малын вакцины импортын хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг дүгнэлтдээ дурдлаа.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсан шалтгалтын талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Screenshot 2026-09-28 at 11.37.41.pngScreenshot 2026-09-28 at 11.37.59.png

Шинжээч нэгдсэн дүгнэлтдээ, цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүй, үр дүн хангагдсан эсэхийг үнэлэх боломжгүй, жилийн төсөв, төсөл арга хэмжээний санхүүжилтээс хамаарч байгааг дурдахын зэрэгцээ хариуцлагын тогтолцоо хангалтгүй, төсвийн үр ашиг буурсан хэмээн дурдсан байлаа. Эцэст нь хөдөө аж ахуйн салбарын төрийн дэмжлэг нь тогтвортой санхүүжилт, үр нөлөө, үр дүнгийн үнэлгээ, эргэн төлөлт, хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоогүй, олголтод суурилсан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, бодлогын зорилтыг хангаагүй байна хэмээн дүгнэсэн байлаа.

photo_2026-09-28_12-18-02.jpgphoto_2026-09-28_12-17-59.jpgphoto_2026-09-28_12-18-01.jpg

Ингээд дээрх танилцуулга, мэдээлэл, дүгнэлттэй холбогдуулан сонсголд оролцогчид болон Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, А.Ундраа, Г.Ганбаатар, Б.Бейсен, Х.Баасанжаргал нар тайлбар, санал хэлэв. Оролцогчид өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт нийт 6 их наяд төгрөг зарцуулсан хэдий ч үр дүн тааруу, малчид, тариаланчийн орлого бодитой өсөөгүй шалтгаан нь төрөөс үзүүлсэн дэмжлэгийн зорилго тодорхой бус, улмаар нэмүү өртгийн сүлжээгээ бүхэлд нь харж чадаагүй, төрийн хяналт сул байсан гэдэг саналыг илүүтэй хэлж байлаа. Мөн цаашид малчдад Орон нутгийн хөгжлийн сангаас төсөл, хөтөлбөрийн дэмжлэгийг олгох, тариаланчдад газраа барьцаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, төсөл хөтөлбөрийн хүрээнд олгох дэмжлэгийн хариуцлагыг чангатгаж, бодитой эзэнд нь хүргэхэд онцгойлон анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв. Түүнчлэн шинжээчдэд холбогдох тайлан мэдээлэл ирүүлээгүй гэх төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох, цаашид хяналт сул нөхцөлд төрөөс энэхүү дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай эсэх, үүнийг хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх асуудлыг хөндөхийн зэрэгцээ хамгийн гол нь сонсголын үр дүнд мэдээллийн болон ойлголтын зөрүүг нэгтгэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Үүгээр сонсголын үдээс өмнөх хэсэг түр завсарлав. Үдээс хойш сонсгол хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй урамшууллын асуудлаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "WorldSkills Shanghai 2026" Дэлхийн ур чадварын уралдаан өндөрлөлөө
    23 мин
  • Ихэнх нутгаар хүйтэрнэ
    33 мин
  • Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов
    47 мин
  • “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ
    52 мин
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
    57 мин
  • Ерөнхий сайд Азийн наадамд оролцож буй Монголын шигшээ багийн тамирчидтай уулзлаа
    1 цаг 20 мин
  • BTS, BLACKPINK-ээс өмнө дэлхийн тайзыг эзэлж байсан BIGBANG хамтлагийн эргэн ирэлт
    1 цаг 21 мин
  • AEW-ийн алдарт бөх Бенжамин Саттерли буюу “PAC” 40 насандаа таалал төгсжээ
    1 цаг 29 мин
  • АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
    1 цаг 37 мин
  • Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо
    1 цаг 40 мин
  • Экологийн цагдаагийн алба зөрчлийн шинжтэй 41 гомдол мэдээллийг шалгасан байна
    1 цаг 41 мин
  • Тейлор Свифт Бейонсег давж, VMA-ийн түүхэн дэх хамгийн олон шагналтай уран бүтээлч боллоо
    1 цаг 55 мин
  • Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    2 цаг 15 мин
  • “Увс-2026” сургалт, дадлагын үр дүн, “Говийн чоно-2028” сургуулийн төлөвлөлтийн талаар санал солилцлоо
    2 цаг 50 мин
  • Байт харвааны баг олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ
    4 цаг 5 мин
  • БНХАУ-д зорчих иргэд зайлшгүй хэрэглэх аппликэйшнууд
    5 цаг 4 мин
  • Өмнөд Африкт гурван удаагийн буудалцааны улмаас 30 гаруй хүн амиа алджээ
    5 цаг 18 мин
  • Дэлхийн шатрын олимпиадад монгол шатарчид 7 дугаар байрт шалгарчээ
    5 цаг 47 мин
  • Баянгол дүүргийн 20 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үргэлжилж байна
    6 цаг 9 мин
  • Аварга панданууд Хятадаас зээлээр АНУ-д очлоо
    6 цаг 29 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК