
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд “Айчи-Нагояа-2026” Азийн наадамд оролцож буй Монголын баг тамирчидтай уулзлаа.
Энэ үеэр Засгийн газар спортын салбар, тамирчдаа дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал, спортын салбарын ажилтан, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын цалин болон 2028 оны Лос-Анжелесын олимп, паралимпын наадамд бэлтгэх үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээр 2027 оны улсын төсвийн төсөлд тусгасныг онцоллоо. Мөн дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргэж, Монголын баг тамирчдад дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүслээ.

























































