МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно” цом гардуулах ёслолын өчигдөр болсон. Шилдэг тамирчнаар шалгарсан олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт “2012 он Монголын шигшээ багийн тамирчдын олимп, тив дэлхийн олон тэмцээнд амжилт гаргасан он байлаа. Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн амжилтаараа оны шилдэг тамирчны тоонд багтсандаа баяртай байна. Энэхүү амжилтыг буухиа цааш үргэлжлэх ёстой. Ингэхийн тулд бэлтгэл сургуулилтаа сайн хангаж илүү өндөр амжилт гаргах болно. Боксын шигшээ багийн дасгалжуулагч Ганзориг багш маань шилдгийн шилдгээр шалгарлаа. Бид бүхнийг ирэх онд улсын болон тив, дэлхийн олон тэмцээн хүлээж байгаа” гэв. Б.Золбоо



















































Сэтгэгдэл (2)