Шинэ жилийн баярын энэ өдөр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 400 гаруй албан хаагч албаны бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд онцгой байдлын албаны албан хаагчид малдаа яваад сураггүй болсон, автомашин техник нь замд эвдэрч саатсанаас цасанд суусан нийт 402 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа явуулан хөлдөж осгохоос аварсан байна. Мөн 50 гаруй автомашиныг цаснаас татаж гаргажээ.


















































