Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Эгэл ардын нуруу тэнийх сайн цаг ирж байна. Тэнгэр та биднийг тэтгэх болтугай!" хэмээн бичжээ.
Монголын ард түмэн 2013 оноо баяр хөөртэй угтлаа. Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг 29-ний өдөр ард түмэндээ шинэ оны мэнд хүргэж, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж он гарахын заагт төрийн ордноос үг хэлсэн билээ. Харин энэ үеэр Монголын төрийн түшээд, томоохон албан хаагчид ард түмэндээ хандан өөрийн веб сайт, фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлсэн. Тэдний дундаас анхаарал татсан нь ШӨХТГ-ын дарга О.Магнайн мэндчилгээ байв.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Эгэл ардын нуруу тэнийх сайн цаг ирж байна. Тэнгэр та биднийг тэтгэх болтугай!" хэмээн бичжээ.
Хүмүүс түүний мэндчилгээнд янз бүрээр хариулжээ. Харин залуухан дарга чухам юуг ингэж хэлснээ тайлбарлаагүй байна. Тэрбээр ШӨХТГ-ын даргаар томилогдсоноос хойш олон ажил амжуулж, шинэ оны өмнө ардчилалын "Алтан шонхор" шагналын эзэн болсон юм.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (9)