Өнгөрсөн амралтын өдөр буюу баяр өдрүүдэд айлын хашаанд үнэг орж ирсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай суманд айлын хашаанд үнэг орж ирж, айлын гөлөгийг барьсан байна. Тэр даруй цагдаагийн алба хаагчид боло онцгойгийн алба хаагчид хэргийн газар ажиллаж, үнэгийг барьжээ. Уг үнэгийг шалгахад галзуугийн тэмдэг илэрсэн учраас устгасан байна.

















































