Сирийн ерөнхийлөгч Башар ал Ассадыг шилжилтийн Засгийн газрын
бүрэлдэхүүнд оруулахыг АНУ зөвшөөрч байна хэмээх цуу яриа гарсантай
холбогдуулан Төрийн Департментаас мэдэгдэл хийсэн талаар “Ройтерс”
мэдээллээ.
Сирийн ерөнхийлөгч Башар ал Ассадыг шилжилтийн Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахыг АНУ зөвшөөрч байна хэмээх цуу яриа гарсантай холбогдуулан Төрийн Департментаас мэдэгдэл хийсэн талаар “Ройтерс” мэдээллээ. “Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассад улс орныхоо ирээдүйн шилжилтийн Засгийн газарт ямар нэгэн үүрэг гүйцэтгэх ёсгүй” гэж АНУ-ын Төрийн Департментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдлээ.
Тэрбээр “Ассад огцрох ёстой гэсэн бидний байр суурь нэг жил гаруйн турш өөрчлөгдөхгүй хэвээр байна” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Мөн Виктория Нуланд НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ульям Бернс нар энэ сарын дундуур гурван талын хэлэлцээ хийх тухай мэдээлжээ.

Д.Идэр