зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ШӨХТГ-аас ”Жем интернэшнл” ХХК-ий 2 сарын эрхийг хасах дүгнэлт гаргажээ

2013-1-04
0
ЖИРГЭХ
company gadaaШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр "Жем интернэшнл" ХХК-ыг  Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдад хандан "Тусгай зөвшөөрөл түтгэлзүүлэх тухай" дүгнэлт гарган хүргүүлсэн тухайгаа  мэдэгджээ.  Тэгвэл "Жем интернэшнл" ХХК энэхүү дүгнэлтийг няцааж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ талаар тус компаний гүйцэтгэх захирал Б.Ойгонгэрэлээс тодруулсан юм.
company gadaa    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр "Жем интернэшнл" ХХК-ыг  Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдад хандан "Тусгай зөвшөөрөл түтгэлзүүлэх тухай" дүгнэлт гарган хүргүүлсэн тухайгаа  мэдэгджээ.  Тэгвэл "Жем интернэшнл" ХХК энэхүү дүгнэлтийг няцааж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ талаар тус компаний гүйцэтгэх захирал Б.Ойгонгэрэлээс тодруулсан юм.

-Шударга өрсөлдөөн,  хэрэглэгчийн төлөө газраас ирсэн дүгнэлт дээр яг юу гэж заасан байсан бэ?
-  Бүрэн эхээр нь танилцуулъя. "2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр "ТВ7" телевизээр гарсан "Үлгэрийн хайр" нэртэй уран сайхны киноны дундуур "Алтан буудай", "Тэргүүн", "Gold chinggis". "Platinum chingiss" архины сурталчилгааг түгээж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчлөө. Иймд өрсөлдөөнд харшилсан удаа дараагийн хууль бус үйлдэлд нь "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 16.1.2, "Зар сурталчилгааны тухай" хуулийн 24.3.4 дэх заалтыг баримтлан согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 2 сар түтгэлзүүлэх саналтай гэсэн дүгнэлт гаргав." гэжээ.

-Тэгвэл энэхүү дүгнэлтийг танай компани ямар учраас няцааж байгаа юм . Хуулийнхаа дагуу юм биш үү?
- Манай компани 2010 онд "Үлгэрийн хайр" киног бүтээгчийн хүсэлтээр  ивээн тэтгэсэн. Тухай үедээ энэ үйлдлээрээ хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авахуулж байсан. Тэр үеэс хойш уг киноны дундуур байрласан зар сурталчилгааг дарж, цаашид уг киног нийтэд цацах тохиолдолд сурталчилгааг гаргахгүй байх талаар киног бүтээгчидтэй харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэж байсан. Гэтэл энэ оны 1 дүгээр сарын 1-нд "ТВ7" телевиз "Үлгэрийн хайр" киног гаргахдаа уг сурталчилгааг гаргасан нь тухайн телевизийн хариуцлагагүй үйлдэл гэж бидний зүгээс үзэж байгаа юм. Энэ бүхнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан нягталж үзээч ээ гэж хэлмээр байна. Гэнэт, хурцадмал байдлаар бидний үйлдлийг зогсооно гэж байгаа нь бидний хувьд гомдолтой байна.  Манай компани энэ байдлыг санаатайгаар хийгээгүй. Тухайн телевизийн хариуцлагагүй ч юм уу, санаатай ч юм уу тийм үйлдлээр тухайн киног цацсан байгаа нь туйлын харамсалтай байна.

-Тэгэхээр танай лого, бүтээгдэхүүнтэй киног санаатайгаар цацсан гэж үзэж байгаа юм уу?
-Яагаад санаатай ч байж мэднэ гэж үзэж байгаа вэ гэхээр "ТВ7" телевизтэй бид холбоо тогтоосон. Гэтэл бид нар тайлбар өгөхгүй гэж Ерөнхий менежер Отгонбилэг гэдэг эмэгтэй хэлсэн. Бид тэдэнтэй ярилцах гэсэн боловч холбоо тогтоож чадаагүй. Энэ байдлыг үндэслээд энэхүү явдлыг санаатай  үйл ажиллагаа байсан байж магадгүй гэдэг үндэслэлийг тавьж байгаа юм. Тэр киноны дундуур гарч байгаа лого, сурталчилгааг ямар нэг хяналтгүйгээр, телевизийн алдаатай үйл ажиллагаанаас болж цацсан нь тухайн телевизийн хариуцлагагүй үйлдэл. Цацагдаж байх яг тэр үед ч болов зогсоож болох байсан. Гэтэл энэ телевиз ямар нэг арга хэмжээ аваагүй.

-"ТВ7" телевизэд гомдолтой байгаагаа мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн үү?. Тэдний зүгээс ямар хариу өгч байх юм?
-"ТВ7" телевизийн удирдах албан тушаалтантай уулзах, улмаар хариуцлагагүй үйлдэл гаргасан тухай тус телевизийн зүгээс хэвлэлийн бага хурал хийх, хэрэглэгчид, төрийн эрх бүхий байгууллага болон манай компаниас уучлалт хүсүүлэхээр шаардлага гаргасан боловч тус телевизийн зүгээс захирал гадагшаа явсан, ерөнхий менежер нь амралттай байгаа гэдэг шалтгаанаар бидэнтэй уулзахгүй байна.
 Ямартай ч тус телевиз хариуцлагаа ухамсарлах байх аа гэж итгэж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн  байгууллага ч энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах байх.

Өмнө нь ийм асуудал гарч байсан санагдана. Тэр үед яаж шийдвэрлэж байсан бэ?
- Өмнө нь бас яг ийм асуудал гарч байсан. Энэ нь болохоор "2*2 5" гэсэн кинон дээр манай байгууллагын хоёр бүтээгдэхүүний реклам, зар сурталчилгаа байсан гэдэг үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сануулга авсан байсан. Улмаар тухайн байгууллага нь өөрсдийнхөө хариуцлагаа ухамсарлаж, торгуулаа төлж өнгөрсөн байгаа. Бид уг нь үүнээс хойш  телевизийн программууд /хөтөлбөр/ дээр хяналт тавьж ажиллаж байсан. Тэгэхээр зарим телевизийн хөтөлбөр дээр ямар кино гарах нь тодорхой биш. Зөвхөн УСК гэсэн товчилсон нэр л явж байна.  Иймэрхүү хөтөлбөр дээр ямар ч хяналт тавих боломжгүй байдаг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань цаашдаа анхааралтай хандаж Монголын кинонуудыг гаргахдаа хяналт маш сайн тавьж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол танай байгууллага шиг  ШӨХТГ-аас 10 саяг төгрөгний хохирол амсах хуулийн заалт байгаа шүү.

-Хэрэв танай компанийг хоёр сарын хугацаанд хаах шийдвэр гарвал хэр их хохирол амсах бол?
-Үндэсний хөрөнгө оруулалттай, үндэсний компани бусдын буруутай үйл ажиллагаанаас болоод 2 сараар эрхээ хасуулвал үнэхээр харамсалтай. Хэрэв манай компаний эрхийг хоёр сараар хасах юм бол энэ компанид ажилдаг 500 гаруй ажилчид цалингүй болно. Мөн татвар, нийгмийн даатгалаа төлж чадахаа болино. Борлуулалтын үйл ажиллагаанд доголдол гарахын сацуу дараагийн үр дагаврууд их гарна. Компани маань сард тэрбум орчим төгрөгний татвал төлдөг. Тэгэхээр борлуулалт зогсвол татвараа төлөх боломжгүй болно.

Д.Ундрах /24tsag.mn/
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.170.81.242)
    2 sar hah n zub hunii nuuts n gej banzal zabhai huhen bdag um
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • ойлгохгүй юм (202.55.183.146)
    жем үндэсний үйлдвэрлэгч ш дээ хааж болохгүй гэх юм тэгсэн хэрнээ АПУ -г хаагаач гэх юм АПУ үндэсний үйлдвэрлэгч биш юм уу мангар юм ярих юм жем хууль зөрчсөн болоод л эрхээ хасуулаа биз байж болох хэмжээнээс хэтрүүлээд
    2013 оны 01 сарын 07 | Хариулах
  • (202.126.89.175)
    С1 дээр гардаг нийслэл хэмнэл реклам биш үү?
    2013 оны 01 сарын 05 | Хариулах
  • magnai (103.9.88.202)
    undesnii uildverlegch mongol ezentei gantshan kompani gej duulsan yum baina busad ni gadnii ezentei gadagshaa horongo ni gardag gesen erno bol arhi surtalchilahn i buruuu magnai darga yaagaad APU d haldaj chadahgui baigaa ni sonin l yum
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
    • ШӨХТГ
      Батхүү бид 2 чинь ах дүүгийн барилдлагатай болохоор яаж ахруугаа дайрах вэ хө кккк
      2013 оны 01 сарын 04
  • (103.9.88.202)
    gem international hzee ch ingej huuli bus yum hiihgui shdee humuus oilgoosoi
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (103.9.88.202)
    gemiig ingej bolohgui dee undesnii yumshdee
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (103.9.88.202)
    apu uchigdur star tv deer yeruul arhiniihaa surtalchilgaatai kinog gargaad l bnleeshdee
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (202.21.106.77)
    Unen shdee shunaliih har micropuuyd yundaa televiz mon hamtarch ajillaj bsan X Tuts prodakshinruu chiheed bgaa yum
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • zochin (1.25.89.120)
    shunaltaj bj iim bolchihood odoo svvld ni buruugaa tv rv chiheed suuj bdag, mgl arhinii tatbartai tatvargvi hugjij chadna oilgow u Oigonjargalaaaaa
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • mongol (202.126.89.193)
    ulsad tatvar tuluh yahav naad reklamnaas bolj hichneen hunii amidral suirsen bol heden huuhed unchirsun bol arhinii tatvartai tatvargui mongol uls hugjih shatandaa yavaa uls
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (124.158.66.245)
    тв7 гэгчтэй хуйвалдаж гаргачихаад мэдэн будилах нь хэнд ч ойлгомжтойшд.
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (122.201.18.143)
    za za buruugaa oilgoj baigaa bol sain bna unees hoish tuunees tsaash kino hilgehee booh heregtei shuu dee orshoolin huuld hamruulaad 100say torgoh um bna gundalgui biz dee
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 25 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 38 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 20 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 20 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 20 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК