Өнгөрсөн амралтын өдөр буюу 5-ны 14 цаг 12 минутад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас зүүн хойд зүгт 18 километр орчим газарт 4.4 магнитудын хүчтэй чичирхийлэлт болжээ.Чичирхийлэлтийн улмаас тус сумын Соёлын төвийн барилгад цууралт үүссэн байна. Чичирхийлэлт Галуут сум, Далдын нуруунд өвөлжиж буй Бөмбөгөр сумын малчин Түмэнхүүгийн гэрийн мод шажигнатал дуугарах хэмжээнд хүртэл хүчтэй мэдрэгдсэн аж.
Одоо аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн чичирхийлэлт үүссэн газар ажиллаж байна гэж манай сурвалжлагч П.Санаадагва утсаар мэдээллээ.


















































