
Эрчим хүчний яамнаас 2013 оныг Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил болгон зарлахаар болжээ. Ялангуяа Улаанбаатар хотод сүүлийн үед эрчим хүчний хомсдолд орж, зарим дүүрэгт цахилгааны хязгаарлалт үе, үе хийх болсон. Энэ талаар өнөөдөр тус яамны сайд М.Сономпил болон яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн хуралТөрийн ордны Г танхимд 11 цагт болно.