Боловсролын сайд П.Наранбаяр багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ерөнхий боловсролын сургуульд ажиллагсад худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг системийг нэвтрүүлнэ. Энэ системийг нэвтрүүлэхээр хувийн аж ахуйн нэгж, арилжааны банкууд, бусад салбарын төлөөлөлтэй ярилцлаа. Түүнчлэн Монголын багш нарын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байна.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүд, их сургууль, коллеж зэрэг боловсролын байгууллагын ажилтан, багш нар, цалин авдаг 112 мянган хүнийг энэ системд хамруулна. Гэрээ байгуулсан бүх байгууллагад төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Ингэхдээ хувь хүний мэдээллийг чанд нууцалж, хамгаална.
Багш, ажилчдын хувьд хэрэглээнд нь эерэгээр нөлөөлж, боловсон хүчний тоо нэмэгдэнэ гэж харж буй. Багш нарын өөрсдийн хүсэлтэд суурилж ийм арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ бодлого зогсохгүй, цаашдаа ч үргэлжилнэ" гэж дурдлаа.
Сэтгэгдэл (1)