“Анод” банкныг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй удирдлагуудыг өнгөрсөн даваа гаригаас эхлэн Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн шүүж байна. Шүүх хурал ерөнхийдөө дуусаж байгаа бөгөөд шүүгдэгч нар эцсийн үгээ хэлж эхэлжээ. Хурлыг Б.Баатар шүүгч даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн, өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Энхцэцэг, Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нар оролцож байгаа юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж шүүж байна.
Хуралд сууж буй эх сурвалжийн мэдээлснээр “Анод” банкнаас болж үүссэн хохирлыг төр хариуцана гэдгийг Улсын яллагч О.Мөнхбаатар хэлсэн байна. Энэ нь 1200 гаруй хохирогчийн хэдэн тэр бусаар тоологдох төгрөгийг төр хариуцана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл энэ шүүх хурал Хадгаламж зээлийн хоршоодын шүүх хуралын явагдсан журмаар болж байгаа нь харагдаж байгаа юм. Түүнчлэн шүүгдэж байгаа 15 хүний хувьд ял авсан ч нэр төдийн болоод өнгөрөх нь гэдгийг эх сурвалж хэллээ. Тодруулбал, зургаан жилийн ял авсан хүн өршөөлийн хуульд хамрагдаж гурван жилээ хасуулж, нэг жилийн ялаа эдэлчихсэн гэхэд магадлангаар суллагдах учиртай аж. Гэхдээ үйлдсэн хэрэг нь хүнд хөнгөнөөсөө хамаардаг байна.
Б.Чимэг



















































Сэтгэгдэл (2)