МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуухаар энэ сарын 9-нөөс эхлэн долоон ээж өлсгөлөн зарлаад байсан. Тэгвэл өнөөдөр дахин таван ээж нэмэгдэж, өлсгөлөн зарлаж эхэлсэн байна. Гэвч нэг ээж нь 67 настай учраас түүнийг өлсгөлөн зарлахыг эмч нар зөвшөөрөлгүй болиулжээ. Долоон ээжийн хувьд өлсгөлөн зарлаад 128 цаг болж байгаа аж. Харин нэмэгдсэн дөрвөн ээж зургаан цаг болох гэж байгаа юм байна. Тэдний биеийн байдал ихэд тааруу байдалтай байгаа аж. Учир нь тэд суурь өвчтэй бөгөөд эмч нар өлсгөлөн зарлахыг зөвшөөрөөгүй ч тэд өөрсдийн хүсэлтээр өлсгөлөнгөө эхлүүлсэн билээ. Б.Чимэг



















































Сэтгэгдэл (15)