Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэтхэгчүүд оюутан охины төлөө жагссан бол Сэлэнгэд долоон залууд хүчиндүүлсэн охины төлөө хэн ч дуугарсангүй

2013-1-15
0
ЖИРГЭХ
Энэтхэгт зургаан залуу 23 настай эмэгтэйг автобусанд, Монголд долоон залуу 24 настай эмэгтэйг гурван өдөр буудалд хүчиндлээ

    e67b5ee36c453dc7bigЭнэтхэгт зургаан залуу 23 настай эмэгтэйг автобусанд, Монголд долоон залуу 24 настай эмэгтэйг гурван өдөр буудалд хүчиндлээ

    Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур Энэтхэгт зургаан залуу автобусанд найз залуутайгаа зорчиж явсан охиныг хүчиндсэн хэрэг гарав. Тэд зөвхөн хүчиндээд зогсохгүй охиныг хамт явсан найз залуугийнх нь хамт төмөр саваа болон бусад багаж зэвсгээр зодсон тул хохирогчид маш хүнд шарх аван эмнэлэгт хүргэгдсэн билээ. Гэвч охин эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн боловч шархаа даалгүй нас барсан юм. Гэмт этгээдүүд эмэгтэйг төмөр саваагар зодож, нэг цагийн турш хүчиндэж, дараа нь явж байгаа автобус дотроос зам дээр шидсэн билээ.
   
    Дэлхий дахинаа жигшин зэвүүцэж байсан уг хэрэгт монголд үйлдэгдэв. Тодруулбал, энэ сарын 5-8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэр бүхий долоон залуу 24 настай бүсгүйг гурван хоногийн турш зочид буудалд байлган зэрлэгээр зодож, танхайран бүлэглэн хүчиндсэн юм. Тэд хохирогч бүсгүйг аймгийн төвийн “Солонго”, “Цэцэг”, “Орхон” зочид буудлуудад гурван хоногийн турш хорьж, зодон, балмадаар хүчиндсэн билээ. Тухайн өдөр уг эмэгтэйг дэлгүүр ороод гарч ирэхэд нь зүс таних нэг залуу машиндаа чирч суулгаснаар буудалд аваачсан юм. Улмаар тэд эмэгтэйг архиар шахан, тасраан буудлуудаар зөөж байсан аж. Гурав хоногийн турш тарчлаан, тамлан зовоож хүчиндсэнийхээ дараа буудлаас хөөн гаргасан байдаг. Харин эмэгтэй гарсан даруйдаа найз залуугийнхаа гэрт очиж болсон явдлыг хэлсэн билээ.

Энэтхэгчүүд хүчиндэлтийн эсрэг жагссан, харин монголчууд нам жим...

    Хэрэг гарсны дараахан буюу хохирогч эмэгтэйг эмнэлэгт байхад Энэтхэгчүүд “Энэтхэгийн цагдаа нар хүчингийн хэргийг үл ойшоодог, Тэд хүчинг хүлээн зөвшөөрдөг” хэмээн уриа лоозон барин, мөн эрх баригчдыг эмэгтэйчүүдийн эрхэд анхаарахыг шаардан эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Эмэгтэйг амиа алдсаны дараа эсэргүүцлийн жагсаал тэмцлийн хэлбэр болон шилжсэн. Тэд хүчингийн эсрэг арга хэмжээг хууль эрх зүйн түвшинд, соёлын хэм хэмжээнд ярихыг шаардан жагссан юм.

    Энэтхэгчүүд эрхийнхээ төлөө ийнхүү тэмцэж байхад монголчууд нам жим. Долоон залууд гурван өдөр хүчиндүүлсэн эмэгтэйн төлөө нэг ч хүн дугарсангүй. Энэ хэрэгт хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн. Гэтэл Хүний эрхийн комисс, Хүний эрхийн хороо, төрийн бус байгууллагууд, УИХ-ын эмэгтэй гишүүд ч дугарсангүй. Нэг ёсондоо монгол эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дугарсангүй. Дугарахыг ч хүссэнгүй. Гэтэл 216 ээж МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуухаар өлсгөлөн зарлахаар бүртгүүлж, долоон ээж өлсгөлөн зарлаад тав хонох гэж байна. Уг нь хүчиндүүлсэн эмэгтэйн зовлон ээжүүдэд хамгийн хүнд тусмаар. Гэтэл тэд охины төлөө нэг ч үг дугараагүй байж, харин Н.Энхбаяр гэдэг хүний төлөө өөрийн амийг золиослон өлсгөлөн зарлаж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.

Энэтхэгт хүчиндүүлсэн охин найз залуутайгаа гэрлэх гэж байсан бол монголд хүчиндүүлсэн охиныг цагаан сарын өмнө бэр гуйх гэж байжээ

    Энэтхэгт хүчиндүүлсэн охин найз залуутайгаа гэрлэхээр бэлдсэн байжээ. Тэрээр энэ тухайгаа эмнэлэгт хэвтэж байхдаа эмч нартаа “Би заавал эдгэх ёстой. Би эдгээд найз залуутайгаа ярьсан ёсоороо хуримаа хийнэ. Тэгээд бид хүүхэдтэй болоод би сайн ээж болно” гэж байжээ. Түүнийг нас барсных нь дараа эмч нар энэхүү яриаг нь хүргэсэн билээ.
   
    Харин монголд хүчиндүүлсэн охиныг найз залуу нь цагаан сарын өмнө бэр гуйхаар бэлдсэн байжээ. Гэвч бэр гуйхаас нь сарын өмнө ийнхүү харамсалтай хэрэг гарлаа. 24 настай уг эмэгтэй өнгөрсөн ням гаригт Нийслэлд ирсэн юм. Тэрээр нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдахаар болжээ.

Энэтхэгт хүчиндсэн залуусын нэрсийг шууд зарласан, харин монголчууд хэргийг нуун дарагдуулсаар

    Энэтхэгт уг харгис хэргийг үйлдсэн 25-33 насны зургаан залууг сэжиглэн саатуулсаныхаа дараа тэдний нэрийг зарласан. Хэргийг автобусны жолооч, жимсний худалдаачин, дасгалжуулагч гэх мэт чөлөөт ажил эрхэлдэг Винай Шарма, Паван Гупта, Мукеш Кумар, Рам Сингх, Акшай Такура нар үйлдсэн байдаг.

    Харин монголчууд хэргийг үйлдсэн сэжигтнүүдийн нэрсийг зарлах нь бүү хэл хэргийг нь нуун дарагдуулж байна. Цагдаагийн байгууллагаас “хэрэг шүүхээр ороогүй байна. Нэр төрд нь халдсан хэрэг болно” хэмээн уг долоон залуугийн тухай ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа юм. Мөн хэргийн талаар ч тодорхой мэдээлэл өгөхгүй. Нэгэнт хохирогч эмэгтэй хүчиндсэн долоон залуугийнхаа тухай бүрэн дүүрэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, тэр дагуу нь саатуулсан байхад тэдний нэрсийг нь зарлах нь зөв. Гэвч цагдаагийнхан тэгсэнгүй. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтнүүдийн ар гэрийнхэн танил тал ихтэй учраас хэргийг нуун дарагдуулж, замхаруулахаар улайрч байгаа гэсэн билээ. Үүнээс л хуулийн шударга байдал, хууль зүйн шинэчлэл харагдаж байна.

Энэтхэгт хүчиндүүлсэн эмэгтэйтэй эрх баригч намын тэргүүн уулзаж байв, харин манайд...

    Энэтхэгт хүчиндүүлсэн охины төлөө энэтхэгчүүд хүчтэй эсэргүүцэн жагсан тэмцсэн. Тэд эрхийнхээ төлөө уйгагүй дугарсан. Мөн хүчиндүүлсэн эмэгтэйтэй Энэтхэгийн эрх баригч намын тэргүүн ирж уулзан сэтгэлийн дэм өгч байжээ.

    Харин манайд хохирогч эмэгтэйтэй нэг ч хүн уулзаагүй байгаа. Тиймээс нэгэнт олон нийтийн мэдэж байгаа, мөн олныг сэртхийлгэсэн уг аймшигт хэргийг МУ-ын Төрийн тэргүүн мөн Хүний эрхийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, УИХ-ын эмэгтэй гишүүд, Хууль зүйн яамныхан анхааралдаа авч энэ хэрэгт анхаарал тавин ажиллах нь зүйтэй болов уу?

    Энэтхэгт гарсан, Монголд гарсан энэ хоёр хэрэг маш адилхан. Харин ч манайд үйлдэгдсэн хэрэг нь илүү аймшигтай ч байж болох юм. Гурван өдрийн турш долоон залууд тамлуулан, хүчиндүүлнэ гэдэг маш аймшигтай. Гэвч өнөөдөр манайх Энэтхэгчүүдээс арчаагүй байдалтай байна. Тэд эрхийнхээ төлөө хэрхэн дугарч, хууль хүчний байгууллага нь хэрхэн ажиллаж байна. Харин Монголд...
Б.Чимэг
 


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (44)

  • ц.элбэгдож (66.181.160.87)
    Монголд ийм хэрэг гардаг байжээ
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • bb (49.0.134.41)
    Naad ohin chini ooroo medreldee ingej yawj bhgui yu hohi ni er ni durtaida huchinduule blgui de hunii tuluu nerwteh hereg bnu
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • (202.179.7.17)
    ter hudalch ohinii toloo yu gj temtseh be de. ooriin buruugaas tgj yabchihaad huchinduulsen geeed tenegteed yabj bgaa hunii toloo jagsaal hiigeed olsgolon zarlaad yabuu ain???
    2013 оны 01 сарын 17 | Хариулах
  • (202.21.106.124)
    HOHI CHINE MUU YANHAN,TERIIG HEN 7-GIIN 7-OON ZALUU DAGAAD YAV GESEN YM BE?
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
    • Te1 gulug we mashin ruu chirj oruulsan gj bgaa bz de
      2013 оны 01 сарын 15
  • (182.160.39.25)
    bid medehgyi buh zyil haalttai bna temtseh n zyitei
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • BBB (182.160.39.156)
    arai ch dee
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (202.9.47.132)
    mgl ulsad huuli heregjvel buh hun shan amidran danch hezeech hezeech hezeech iim yum bhgui yumdoo
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (122.201.18.167)
    24 setgegdel gargaachee
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (122.201.18.145)
    mongolchuudaa ardchilsan mongol ulsiin huuli shuuh her shudarga yum be gedgiig enethegiin huuli shuuhtei haritsuulj harah bolomj gej harlaa. mun shuuh protsessiin hurdiig ...manaid iimerhuu todorhoi hereg yaj uddag bilee
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (122.201.18.184)
    Б. Чимэгд... энэ хэргийн талаар залуус бид нарыг нэгтгэж жагсвал ямар бэ? бид нэгдэх болно.
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (122.201.18.171)
    энэ хэргийг зүгээр өнгөрүүлж болохгүй шүү. бид нэгдэх хэрэгтэй залуусаа.
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • pio (5.243.108.125)
    ugaasaa manai mgl-chuud delhii deerh hamgiin amia bodson humuustei uls shu de . oort n l yum boloogui bol busad n lai gej boddog . hezee ch busad ornii humuus shig setgel sanaa negdeed jagsana gej bhgui . zuvhun heden haltar tugrugnii hoinoos l halit jagsval jagsana .
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
    • яг үнэн.
      2013 оны 01 сарын 15
  • Hun adguus (122.201.18.166)
    Manukal akademias hunii araatan serehui davamgailsan uchraas hun adguus olshirood baigaag medeelsen baidag. Mongoliin turees hunee HUN bolgoh bodlogo heregjuuleh shaardlagatai boljee.SOS
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (182.160.34.114)
    энхбаярын төлөө өлсөөд хэвтэж байхаар охин шиг хүүхдийн төлөө тэмцэхгүй дээ ээжүүд...
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • baaska (27.123.214.110)
    Araich dee tsaazaar awbal taarna
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • mongol (90.176.156.165)
    ter muusain hunii aris numursun nobshnuud eh hunees garsan l yum bhdaa yamar ehees iim hog ***** gardag bnaa
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • mongol (90.176.156.165)
    ter enhbayariig umguuluud ulsgulun zarlaad bga eejuud uls orniig ni yaduurald hurgeed ulsiin baidag mungiig ni idchihsen huniig umguulj eruul mendee uheld hurgehiin orond adilhan emegtei hun eh hun gedeg utgaaraa ene busguin tuluu jinhen ulsgulun zarlaad hebtbel arai l deer yum bishuu
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • zulaa (90.176.156.165)
    tiim muusain nobshnuudad yuniihan ner tur bdag bnaa shuud nersiig ni olon tumend zarlaj hatuu arga hemjee abmaar yum
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (202.179.7.20)
    Энэ монгол улсад чинь,охин үртэй ээжүүд сэтгэл тайван явж болохоо байлаа.Ямар бузрын хүн дүрстэй адгууснаас дор новшнууд вэ.Өөрсдөө эхээс төрөөгүй,ойр орчинд нь эгч дүү эхнэр охин гэж байхгүй л сармагчингууд байна л даа.БҮР хэлэх муу үг олдохгүй бна
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (202.179.25.47)
    eh bayriin toloo olsoglon zarlaad uhne gene shuu ochnoo hun helmegdeed alj haysandaa hanahugi bgaan bhdaa ter luiwarchin harin terniih ni orond end hunii erh gedeg zuil chini ulandaa gishgegdchiheed bna shdee
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (202.179.25.47)
    etseg eh ni ch gesen iim buzar yum nuud toruulsendee haramsaj uheh gej bgaa biz ugui bol ted nar ch bas hun bish hogiin amitadiig bugdiig ni zasaad haychihaasai zahuraad ywj chaddaggui hoeriin hoorond yumnuudaar yadgiin nowshnuud
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • zaraa (202.179.11.74)
    ene muuhai buzar yumnuudiig nuuj bdg mongoliin shuuh tsagdaa ch yst l zewersen tomor shg l boljdee.bugdiinh n neriig olond zarlaj busguigees uuchlalt guilgaj huleeh yst hariutslagiig deed tsegt n huleelgeh heregt.Ene busguin toloo monngoliin ohid emegtchuud negdehiig urialj bna
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
    • дэмжиж байна. бид нэгдэх хэрэгтэй. энэ асуудлыг зүгээр өнгөрүүлж болохгүй.
      2013 оны 01 сарын 15
  • (182.160.33.127)
    Eejuud enhbayar novshiin tuluu ulsuglun zarlahiin orond. Ene busguin tuluu guivel yadaj uheed chin Buyan bolno doo.
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (182.160.60.164)
    Enhbayriin toloo jigsawal tsalin ohno haarhii ohinii toloo jigsawal hooson l jigsana
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (182.160.11.2)
    хүчиндүүлсэн эмэгтэйн төлөө эмэгтэй сэтгүүлчид жагсаач дээ
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
    • Yamar setguulch huchenduulsen yum bish ted yagaad jagsah gej.
      2013 оны 01 сарын 15
  • (122.201.18.216)
    bid amia bodson uls, eej nar maani ulsoglon zarlaad barag 7 honoj bna
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (133.5.11.10)
    Nguu shudarga ard tvmen haana baian we
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (184.78.96.189)
    adgiin shaarnuud!
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (103.11.194.4)
    vneheer aimshigtai bnaaaa amid ywah batalgaa manai ulsad vneheer algaa. ter emegteig vneheer uruwduj bn hvn hvnee hairlaj uruwduh hvnleg setgel gj vneheer bhaa bolison gjvv gunigtai bn
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (202.179.7.20)
    Энэ хүмүүс энэтхэгчүүдийг дуурайсан байна. Нэг бол тийм муухай аймшигтай хэргийг ёрөөсөө хэвлэл мэдээлэл зурагч радиогоор мэдээлэхгүй байсан нь дээр. Манай монголчууд чинь юм дуурайхдаа үнэхээр гарамгай хүмүүс ш дээ
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (202.179.7.20)
    Та нар яасан муухай хүмүүс вэ. Өөрийн чинь охин, охин дүү чинь, нэг бол найз охин чинь, эгч чинь байсан бол та хэд яах байсын. Хүнтэй суух гэж байгаад өөрөө эрэгтэй хүн дагаад дуртайдаа хүчиндүүлээд архи уугаад явж байдаг хүн гэж байх уу. Битий ийм муухай зүйл, санаанд орсон болгоноо бичиж байгаач. Тэр 7 залууг шууд нэр ус овогтойг нь нийтлээд бүгдийг нь шоронд хийвэл сайн байна. Бүгдээрээ балиар боовоо хийсэн биз тэр үмхий новм нар. Эд нар шиг юмнууд ямар эх эцэгээс гарсан гэхээрээ ийм балмад юм хийж байдаг юм вэ. Алаачээ наадуулийгаа тэмцээрэй монголчуудаа дэмжээд өгий
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (210.89.232.110)
    haana baina nuguu hvnii erhiinhen, haana baina nuguu mongolchuud, iim hstei
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • Zochin (203.212.29.179)
    Medeej ene bol uneheer muuhai heregtei. Buzad novshnuudiig huuliin hariutslaga huleelgeh ni zuitei. Gehdee Manai survaljlagchid bas joohon medlegtei, medeeleltei baih heregtei. Manaid urid ni huchingiin hereg nileed ih garch baisan. Ene bugded manaih huuliin uudnees hariutslaga huleelgedeg. Bas dam yariagaar huchingiin hergeer shorond orson huniig horigdoluud zugeer bailgadaggyi gej uzdeg. Ene ni manai Mongolchuud iim hereg uuldsen huniig uzdeggyi gesen ug. Harin India-d huchin gedeg bol gemt hereg gej uzdeggyi baisan uchir India zaluuchuud uuniig gemt hereg gej uzej zaaval shiitgeh estoi gej jagsaj baigaa yum sh dee. Bas ter erh barigch namiin terguun uulzaj baigaa shaltgaan ch gesen tor zasag ene gemt hergiig anhaaraldaa avch baina gedegee haruulj baina. Bid India-tai haritsuulashgyigeer ene gemt hergiig jigshin zivuutsej baian shuudee. Uuniig bichsen survaljlagch medeej eruul uhaantai hun tul nad shig jigshin zivuutseed l bichsen baih. Gehdee bichij baigaa zuilee sain sudlaj bichvel hun arddad hureh ni iluu baih shuu.
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (202.179.20.163)
    taniltai bol yuch hiij boldog boljee arai ch de
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • (202.131.238.114)
    Амьд явах эрхийн баталгаа гэж юм алгаа ядаж байхад энэ эрчүүд маань ямар арчаагүй болчихсийн хөөрхий нийгэмд анхааруулга өгөх үүднээс олон нийтэд илтод зарлах хэрэгтэй энэ хэрэгтэй холбоотой асуудлуудыг.
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • Tuvd (202.131.234.2)
    Mongolchuud bid jinehene uher bolj bga ni ene yamar eserguutselgui archaagui zuvhun mungu bodno neg negeer ni aldaad baihad bie bienee umuuruhgui baisaar biagaad ene horvoogoos archigdah ni dee yaana daaa Yalanguya ireedui bolson zaluu ue maani ireedui yumtai huvia het hicheesen archaagui uhaangui bolood baih shig Tuvd l nudend haragdaad bna daa yaana daa mgl tumen mini
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • дуртай дух (202.70.34.244)
    өөрөө буудлаас буудлын хооронд согтуу явсан гэж... дуртайдаа л уусан гар байхгүй юу. нээх сенсацилах гээд байх юм
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
    • zochin
      durtai duh chi ooroo durtai boloodl ingej bichej bga bh da ***** min chinii ohin ch ymuu egch ch ymuu naizuud chin bas 7zaluutai arhi uuj yvah durtai yu te bitgii oorshigee segeed bai za
      2013 оны 01 сарын 15
  • (202.9.47.132)
    Монгол гэдэг чинь...
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • he he he (122.254.127.34)
    unen ym uu daa unen bol sentsaatsi degdeegeech dee demjeed ogii
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
    1 цаг 50 мин
  • Монгол Улсад мөрдөж буй ажил, мэргэжлийн ангилал 2010 оноос хойш шинэчлэгдээгүй байна
    2 цаг 6 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Парагвайн шигшээ багийн бүрэлдэхүүн
    2 цаг 26 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шотландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    2 цаг 33 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шведийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    2 цаг 40 мин
  • 2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
    3 цаг 3 мин
  • Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр: 2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өссөн
    3 цаг 30 мин
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 37 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 40 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-д хувийн хэвшлийн төлөөллийг оруулж, хяналт, менежментийг сайжруулахад хамтран ажиллана
    3 цаг 44 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Чехийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 49 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Босни ба Герцеговины шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 55 мин
  • Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
    3 цаг 56 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
    4 цаг 5 мин
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
    5 цаг 2 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
    5 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Германы шигшээ багийн бүрэлдэхүүн
    5 цаг 41 мин
  • ДАШТ-ийг шүүхээр томилогдсон Сомали улсын шүүгчийг АНУ хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ
    5 цаг 49 мин
  • “Татьяна” жүжиг Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно
    6 цаг 13 мин
  • С.Бямбацогт: Хэвлэн нийлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
    6 цаг 25 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын Үндэсний бодлогын гишүүн Ж.Отгонбаярыг хохирогчид нөлөөлөлж болзошгүй хэмээн хорьжээ
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Түргэн сумын Эрүүл мэндийн үйлчилгээний асуудалтай холбоотой иргэний гомдол нэмэгдэж байна
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • ХХБ Азийн Хөгжлийн Банкны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрт нэгдлээ
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
  • Нидерланд улс 18 сая орчим хүн амтай ч 20 гаруй сая дугуйтай
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • FIFA WORLD CUP 2026: Азийн хамгийн хүчтэй төлөөлөл Япон, БНСУ-ын шигшээ багуудын бүрэлдэхүүн ба боломж
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Дашдэмбэрэл гэж хэн бэ?
24 баримт
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК