Хойд Солонгост эмэгтэйчүүдийг дугуй унахыг хуулиар хориглосон талаар “CNN” мэдээллээ.
Хойд Солонгост эмэгтэйчүүдийг дугуй унахыг хуулиар хориглосон талаар “CNN” мэдээллээ. Тус улсын эрх баригчид эмэгтэйчүүдэд дугуй унахыг хориглох тухай хуулийг дахин сэргээж хүчин төгөлдөр болгожээ. Хойд Солонгос өмнө нь эмэгтэйчүүд дугуй унахыг хуулиар хориглож байсан ч өнгөрсөн онд албан ёсоор зөвшөөрсөн юм. Харамсалтай нь социалист орны эрх чөлөө удаан үргэлжилсэнгүй хэмээн сайт бичжээ.
Тус улсын их удирдагч агсан Ким Чен Ир төрийн дээд албан тушаалтны дугуй унаж явсан охин зам тээврийн осолд орон амь насаа алдсанаас хойш эмэгтэйчүүд дугуй унахыг хориглосон билээ.
Цагдаа нар дугуй унаж яваа эмэгтэйчүүдийг саатуулах төдийгүй дугуйг нь хурааж байгаа аж. Тиймээс Умард Солонгосын эмэгтэйчүүд баригдахгүйн тулд өглөө эрт дугуй унаж явж байгаа аж.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (7)