Өчигдөр Хан-Уул дүүргийн шүүх УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт төрийн
албан хаагчийн өмнөөс салаавч өгсөн гэж нэг жилийн тэнсэн харгалзах ял
өглөө. Энэ бол арай дэндсэн шийдвэр гэж олон нийт ярьж байна.
Ц.Шинэбаярыг ард түмэн дэмжих нь байтугай бараг сайн танихгүй. Тэгсэн
мөртлөө түүнд өгсөн шүүхийн шийдвэрийг сайн ойлгохгүй байгаа бололтой.
Өчигдөр Хан-Уул дүүргийн шүүх УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт төрийн албан хаагчийн өмнөөс салаавч өгсөн гэж нэг жилийн тэнсэн харгалзах ял өглөө. Энэ бол арай дэндсэн шийдвэр гэж олон нийт ярьж байна. Ц.Шинэбаярыг ард түмэн дэмжих нь байтугай бараг сайн танихгүй. Тэгсэн мөртлөө түүнд өгсөн шүүхийн шийдвэрийг сайн ойлгохгүй байгаа бололтой. Би ч гэсэн Ц.Шинэбаярыг дэмждэггүй. Түүнийг дэмжих үндэслэл ч байхгүй. Бусдын дэмжлэгийг хүлээх манлайлал, үзэл бодол ч түүнд байхгүй. Тэр бол тохиолдлоор УИХ-д ороод гардаг, урвагчдын нэг байсан. Гэхдээ түүнийг салаавч гаргалаа гэж ингэж яллах нь арай л биш ээ.
Ардчилсан засаглалтай, бүх салбартаа ардчиллагчид тэргүүлэх болсон энэ үед шүүх нь ийм шийдвэр гаргасаныг шударга ариун шийтгэл гэж үзэх хэцүү л дээ. Эсвэл сүүлийн жилүүдэд яригдсан шүүхийн шинэчлэл нь ингэж хийгдээд байгаа юм болов уу?
Үнэхээр төрийн албан хаагчдад салаавч үзүүллээ гээд нэг жилийн тэнсэн харгалзах ял өгч байгаа юм бол энэ шийдвэр бусад “салаавч” өгдөг албан тушаалтнуудад ч гэсэн адилхан үйлчлэх ёстой. Тэгж байж шүүхийн шийдвэр адил тэгш, алагчлалгүй, шударга ариун болно гэж ярилцах хүмүүсийн тоо нэмэгдэнэ.
Уг нь Ц.Шинэбаяр УИХ-ын гишүүн байхдаа Н.Энхбаярыг баривчлах гэж ирсэн төрийн тусгай албан хаагчдын өмнөөс ард түмний нүдэн дээр салаавч өгсөн л дөө. Тэгээд үүнийгээ “эсэргүүцлээ илэрхийлээд дуугарах гэтэл хоолойны хагалгаанд орсон учир дуу гарахгүй байсан. Тэгэхээр нь салаавч үзүүлж эсэргүүцлээ илэрхийлсэн” хэмээн тайлсан юм. Үүнийхээ төлөө тэр нэг жилийн тэнсэн харгалзах авлаа.
Тэгвэл адилхан үүргээ гүйцэтгэж байсан, төрийн үйлчилгээний ажилтан эмчийн өмнөөс ерөнхийлөгч асан Н.Энхбаяр салаавч гаргаж “хуцваа чи, зайл чи, зайл” хэмээн орилсон бичлэгийг бараг хүн бүхэн мартаагүй. Энэхүү зүй бус үйлдлийнхээ талаар тэрээр “Тийм ээ, би салаавч үзүүлсэн. Гэхдээ мэдээжийн хэрэг ард түмэндээ, жирийн иргэддээ үзүүлээгүй… Би энэхүү салаавчаа хууль хяналтынхан нэртэй ч алхам бүртээ хууль, хүний эрх чөлдөөг зөрчдөг байгууллагынхан, тэдний дарга нар, “эзэд”эд үзүүлсэн юм. Ард түмнийхээ баялгийг өөрсдөө цаөөхүүлээ хууль бусаар хуйвалдан авч идсэн өнөөгийн олигархи дэглэмд үзүүлсэн юм” хэмээн захидал бичсэн юм. Хэрэв хууль тэгш үйлчилдэг бол Н.Энхбаяр ч гэсэн энэ үйлдийнхээ төлөө адилхан зүйл анги нэмүүлэх ёстой байсан. Түүнийг яллахдаа авлига хээл хахууль гэсэн болохоос биш салаавчны хэрэг гэж яригдаагүй.
2012 онд салаавч гаргадаг мода дэлгэрүүлсэн дараагийн нөхдүүд бол Ш.Сайхансамбуу, Г.Баярсайхан нар юм. Тэд хэдий төрийн албан хаагч бус хувь хүнд салаавч өгсөн ч УИХ-ын гишүүний ёс зүйн хувьд зүгээр өнгөрч болохгүй л хэрэг. УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу гэж билэг танхай эр парламентын танхимд хоёр гараараа салаавч гаргаж байсан. Тэгээд үүнийгээ “ард түмнийхээ өмнөөс өгөөгүй шүү Б.Бат-Эрдэнэ аваргад өгч тоглож байсан юм” гэсэн. Тэр энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага тооцуулах нь байтугай гэмшсэн царайгүй л малилзаад байсан даа.
Оны өмнөхөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гэгч У.Хүрэлсүхэд салаавч өгч байгаад “хайрын шанаа” авсан нь том дуулиан болсон. Тэр эхлээд бид яагаа ч үгүй, салаавч өгөөгүй гэж байсан ч гэсэн ажлаа хийж явсан зурагчны кадр түүнийг юу хийснийг олон түмэнд нотолж өгсөн. Тэглээ гээд Г.Баярсайхан бас л зүгээр л явна. Яагаад Ц.Шинэбаярт салаавчных нь хэргээр нэг жилийн тэнсэн өгөв гэдэг анхаарал татсаар байна. Ц.Шинэбаяраас эхэлж салаавчны хэргийг шалгаж байгаан болов уу? Эсвэл түүнийг танил тал багатай, чадвар муутай болохоор нь ингэж шоглож байгаан болов уу? Монголын шүүх ийм “шударга” уу? Ц.Шинэбаяраас салаавч авсан тусгайгийн сайхан залуус өөрсдийгөө гутаасан гэж шүүхэд гомдол гаргаад бусад салаавчны эзэд гомдоллоогүй юм болов уу?
Ц.Шинэбаярын салаавч нэг жил юм бол Н.Энхбаярын салаавч хэдэн жил вэ? Бас Ш.Сайхансамбуу, Г.Баярсайхан нарын салаавчинд ёс зүйн ямар хариуцлага тооцох вэ? Танилын маань танин мэдэхүйн шинжтэй асуултууд нэг хэсэгтээ л олны ярианы сэдэв болохоор болоод явчихлаа даа.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn


















































Сэтгэгдэл (26)