зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Норвегийн уул уурхайн менежментийн сэдвээр хэлэлцүүлэг боллоо

2013-1-17
0
ЖИРГЭХ

   2013-01-16medeeminig_big Монгол Улс, Норвеги улсын ижил төстэй тал нь байгалийн баялгийн арвин нөөц юм. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Норвегийн Ерөнхий сайд асан ноёнКьелл Магне Бондевик, Уул уурхайн сайд асан ноён Ейнар Стийнснас нарын оролцсон нээлттэй хэлэлцүүлгийг “Норвегийн уул уурхайн менежмент” сэдвээр явууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хөтөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж нээж үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Норвегид айлчлахдаа тус улсын уул уурхайн менежмент, байгалийн баялгаа зүй зохистой ашиглаж байгаа зэрэгт ач холбогдол өгч судалж үзэх санал дэвшүүлснийг онцолж байв.
 
    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монголд Улсад хэсэг хугацаанд хайгуулын шинэ лиценз өгөхгүй болсныг дурдаад Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхээр болсон, удахгүй энэ сэдвээр хэлэлцүүлэг хийнэ гэдгийг мэдээллээ. “Хэдийгээр зарим судлаач Скандинавын орнууд, Норвегийн туршлага Монголд таарахгүй гэж хэлж байсан ч хориглох тусам сонирхол татсан” гээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын өмнө Норвегийн албаны хүмүүс ирж хэлэлцүүлэгт оролцож байгаад талархал илэрхийллээ.
 
    Норвегийн Ерөнхий сайд асан ноёнКьелл Магне Бондевик “Байгалийн баялаг бол маш том хишиг боловч цаанаа маш том эрх ашиг агуулдаг. Үүнд төрийн хяналт чухал. Байгалийн баялгийг ашиглахдаа зөвхөн өнөөдрийн төдийгүй ирээдүйн эрх ашгийг тусгах ёстой. Норвегийн ашигт малтмалын салбар 500 жилийн түүхтэй. Энэ салбарын хууль, эрх зүйн орчныг анх 1539 онд цаасан дээр буулгаж, мөрдөж эхэлсэн. Норвеги бол хаант засаглалтай орон. Хуулиндаа ямар төрлийн ашигт малтмал төрийн мэдэлд, ямар нь хувийн мэдэлд байхыг тусгаж өгсөн. Ашигт малтмалын салбар мэргэжлийн өндөр төвшинд үйл ажиллагаа явуулдаг. Өмчийн аль хэвшлийн уурхай ажиллаж байгаагаас үл хамааран байгалийн баялаг төрийн мэдэлд байдаг” гэлээ.
 
    Ашигт малтмалын ордыг анх илрүүлсэн этгээдэд давуу эрх олгож, байгальд сөрөг нөлөө үзүүлбэл торгууль ногдуулдаг. Хэд хэдэн этгээд хамтарч хайгуул хийсэн тохиолдолд орд илэрсэн талаар хэн түрүүлж захиргаанд мэдээлсэн нь анх илрүүлсэн этгээдээд тооцогддог байна. Туршилтын олборлолтыг тусгай зөвшөөрлийн дагуу хийдэг аж. Хэрэв хувийн эзэмшлийн газарт ашигт малтмалын орд илэрвэл эзэмшигчтэй нь хэлэлцээ хийж, саналын зөрүү гарвал засаг захиргаанд гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг ажээ.
 
    Хайгуулын дараа үйл ажиллагаа явуулж тогтворжвол борлуулалтын орлогоосоо жил бүр 0,5 хувийн татвар төлөх бөгөөд энэ нь 28 хувийн орлогын албан татвараас гадна төлөх татвар юм. Арван мянган куб метрээс илүү хэмжээний уул уурхайн ажил хийвэл тусгай зөвшөөрөл авдаг. Үүний дараа байгалийн хяналт, мониторинг хийдэг. Төлөвлөгөөт хяналт шалгалтын зэрэгцээ төрөөс гэнэтийн шалгалт хийж зөрчил илэрвэл тусгай эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг юм байна.
Ашигт малтмал ашиглахад болгоомжтой хандахгүй бол авлига, хээл хахууль дэлгэрэх “шимтэй хөрс” болдгийг ноён Кьелл Магне Бондевик анхааруулж байлаа.
Норвегийн Уул уурхайн сайд асан ноён Ейнар Стийнснас тус улс газрын тос, байгалийн хийн ихээхэн баялагтай талаар илтгэлдээ дурдаж байв.
 
    Норвеги улс нь төрийн өмчит газрын тосны компани байгуулах, төсвийн болон мөнгөний зөв бодлого явуулах замаар экспортын бусад салбаруудаа хамгаалж улам баяжиж чаджээ. Норвеги нь газрын тосны салбараас өндөр татвар авч энэ мөнгөө нийгмийн болон үйлдвэрлэлийн бодлогоо хэрэгжүүлэхэд зориулдаг юм байна. Тэдний гол онцлог нь газрын тосыг далайн эрэг орчмоос, мөн усан дороос олборлодог аж. Таваас долоон км өрөмдөж байж газрын тос олбордох тохиолдол ч байдаг. Нэг цооног дунджаар 180 сая ам.долларын өртөгтэй байх нь ч бий. Хайгуулын явцад нөөц тогтоогдохгүй бол тэр мөнгө салхинд хийснэ. Хэрэв нөөц байгаа нь тогтоогдвол нөөц тогтоож чадалгүй зарсан зардлыг татвараас чөлөөлөх арга хэмжээ авдаг юм байна. Татвар авах, чөлөөлөх зардлыг тогтоохын тулд татварын төлөлтийг дараа жил рүү нь шилжүүлдэг аж. Хайгуулын эхний жил хамгийн их алдагдалтай байдаг. Газрын тос олборлогч компаниуд эхний хэдэн жилдээ татвараас чөлөөлөгддөг ч долоо дахь жилээс татвартай болж 50 хувийн татвар, түүн дээр орлогын 28 хувийн татвар, нийт 78 хувийн татвар төлдөг юм байна. Эхний жилүүдэд татвараас чөлөөлөгдсөн ашиг нь хожмын 78 хувийн татвартайгаа балансалдаг тул уг өндөр татварыг компаниуд эсэргүүцдэггүй гэлээ.
 
    Ашигт малтмал олборлох төслийн 50 хувийг төр эзэмшдэг бөгөөд уул уурхайн компани хэт томорч хэтэрхий их эрх мэдэл, мөнгө хөрөнгө төвлөрүүлэх нь эрсдэлтэй хэмээн үзэж төрийн оролцоог дэмждэг ажээ.
 
    Лицензийн төлбөр Норвегид байхгүй. Гарын үсгийн төлбөр байхгүй. Эдгээрийг төлбөртэй болгосноор цөөн хэдэн хүнийг баяжуулах, авлига, хээл хахуулийг өсгөх эрсдэлтэй учир төлбөр авдаггүй гэдгийг хэллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
    1 цаг 8 мин
  • АБГББХ: “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    1 цаг 20 мин
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
    1 цаг 35 мин
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
    2 цаг 13 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
    2 цаг 21 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 24 мин
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
    4 цаг 8 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    4 цаг 27 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    5 цаг 15 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 25 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 39 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    5 цаг 41 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    6 цаг 1 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    6 цаг 15 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    6 цаг 25 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    6 цаг 30 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    21 цаг 50 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    23 цаг 1 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    23 цаг 34 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    23 цаг 41 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК