Эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүлээгдэл чирэгдэл, ачаалалтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Орхон болон Дархан-Уул аймагт ажиллалаа. Энэ үеэр хамгийн тулгамдсан асуудал эмч мэргэжилтнүүдийн цалин, шагнал урамшуулал, багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ байгааг салбарын сайдад дуулгажээ. Уулзалтын үеэр сайд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар гурван хүнийг шагнаж урамшууллаа. Мөн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт мэс заслын иж бүрэн багаж хэрэгсэл хүлээлгэн өгсөн юм. Харин Орхон аймгийн хувьд эмнэлгийн байгууллагын чанар, аюулгүй байдал, зан харьцаа, хүлээгдэл чирэгдэл, хариуцлагын талаар ярилцсан бөгөөд хангайн бүсийн оношлогоо эмчилгээний төвд Момографийн аппарат шинээр суурьлуулах үйл ажиллагаанд оролцов. Момогарфийн аппарат нь хөхний хавдраас сэргийлэх бүх төрлийн оношлогоог үзүүлэх юм байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий япон загвараар барьж буй оношлогоо эмчилгээний төвийн барилгатай танилцсан юм. Тус барилга нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдах бөгөөд олон улсын стандартад нийцсэн томоохон оношлогооны төв болох ажээ.
Эрүүл
мэндийн салбарт тулгамдаад буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар,
аюулгүй байдал, хүлээгдэл чирэгдэл, ачаалалтай танилцахаар Эрүүл мэндийн
сайд Н.Удвал энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Орхон болон Дархан-Уул аймагт
ажиллалаа. Энэ үеэр хамгийн тулгамдсан асуудал эмч мэргэжилтнүүдийн
цалин, шагнал урамшуулал, багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ байгааг
салбарын сайдад дуулгажээ. Уулзалтын үеэр сайд Эрүүлийг хамгаалахын
тэргүүний ажилтнаар гурван хүнийг шагнаж урамшууллаа. Мөн нэгдсэн
эмнэлгийн мэс заслын тасагт мэс заслын иж бүрэн багаж хэрэгсэл хүлээлгэн
өгсөн юм. Харин Орхон аймгийн хувьд эмнэлгийн байгууллагын чанар, аюулгүй байдал, зан харьцаа, хүлээгдэл чирэгдэл, хариуцлагын талаар ярилцсан бөгөөд хангайн бүсийн оношлогоо эмчилгээний төвд Момографийн аппарат шинээр суурьлуулах үйл ажиллагаанд оролцов. Момогарфийн аппарат нь хөхний хавдраас сэргийлэх бүх төрлийн оношлогоог үзүүлэх юм байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий япон загвараар барьж буй оношлогоо эмчилгээний төвийн барилгатай танилцсан юм. Тус барилга нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдах бөгөөд олон улсын стандартад нийцсэн томоохон оношлогооны төв болох ажээ.


















































Сэтгэгдэл (1)