зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Ерөнхийлөгчийн туслах” ажлаа сайн хийсэн үү?

2013-1-17
0
ЖИРГЭХ
Сүүлийн жилүүдэд уран бүтээлийн хур буулгаж, кино театруудад урт дараалал үүсгэж байсан кино урлагийнхан өнгөрсөн жил харьцангуй тайван байлаа. Шинэ он гараад удаагүй байгаа боловч нэлээд хэдэн кино “Тэнгис”, “Өргөө”-д гарах өдрөө хүлээж байгаа аж.
бүх насныхандСүүлийн жилүүдэд уран бүтээлийн хур буулгаж байсан кино урлагийнхан өнгөрсөн жил харьцангуй тайван байлаа. Шинэ он гараад удаагүй байгаа боловч нэлээд хэдэн кино “Тэнгис”, “Өргөө”-д гарах өдрөө хүлээж байгаа аж.

Тэдгээрийн дотроос “Бүх насныханд зориулав” хэмээх тодотголтой нэгэн кино үзэгчдийн сонирхлыг татаад буй. Тиймээс “Ерөнхийлөгчийн туслах” киноны уран бүтээлчидтэй уулзлаа.
"Ерөнхийлөгчийн туслах" кино энэ сарын 25-нд нээлтээ хийх юм. 

Их ажлын дундуур “Ерөнхийлөгчийн туслах” уран сайхны киноны зохиолч, найруулагч М.Энхдалайгаас цөөн зүйл тодрууллаа.


-Та бүхэн чухам яагаад “Бүх насныханд зориулав” хэмээн киногоо тодотгох болов?


-Бидний өмнө нь хийсэн “650”, “03:30” кинонууд маань үзэгчдийн хувьд насны хязгаар заахаас өөр аргагүй байсан. Орчин үеийн хүмүүс амралтын өдрөөрөө гэр бүлээрээ кино үзэх сонирхолтой болжээ. Гэтэл хүүхдээ эсвэл өндөр настай ээж, аавыгаа дагуулаад үзчих кино тун ховор байна. Сүүлийн үеийн кинонуудад архи тамхи, садар самуун, алаан хядаан, дайн байлдаанаас өөр зүйл гарахаа больсныг хүн бүр ярьж байгаа ч юу ч өөрчлөгдсөнгүй. Тиймээс залуу уран бүтээлчийн нүдээр энэ бүхнийг харж, бусдын сэтгэж байгаагаас бага ч болов өөр зүйл хүмүүст үзүүлье гэж хүссэн юм.

Хамгийн гол нь манай кинонд согтууруулах ундаа, хорт зуршил, аав нь хүүгээсээ, хүү нь ээжээсээ ичмээр үйл явдал гарахгүй. Ёстой л найман настай балчраас наян настай буурлууд үзэж болох кино.

-“Ерөнхийлөгчийн туслах” гэдэг нэрнээс үүдэлтэйгээр олон хүн танай киног улстөр, сонгуультай холбон ойлгож байгаа байх?

-Тийм тал бий. Манай гол дүрийн баатар бол ирээдүйд Ерөнхийлөгч болохыг хүсдэг бяцхан хүү. Ерөнхийлөгчийн маань аав өөрөө амьдралд хөлөө олох гэж ядаж яваа жирийн нэгэн монгол залуу. Гэвч тэрбээр хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд хэрэгтэй бүхнийг хийдэг. Хүний амьдрал л болсон хойно энэ хооронд олон зүйл тохиолдоно. Тэр бүхнээс үзэгчид ямар нэгэн зүйл олж авах болов уу гэж найдаж байна.

-Та нар энэ киногоороо үзэгчдэд ямар мессэж илгээхийг хүсч байна?


-Орчин үеийн үзэгчид асар өндөр боловсролтой болсон. Энэ ч утгаараа үзсэн кино бүрээ жирийн үзэгчийн гэхээсээ бараг л шүүмжлэгч, судлаачийн түвшинд үнэлж дүгнэж байна. Үзэгчид өөрсдөө л киноны үйл явдал, өрнөл, гол дүрийн баатарт тохиолдож буй адал явдал бүрээс ямар нэгэн ухаарал, бодролыг олж харах байх. Тиймээс бид “Манай киног үзсэн хүн бүр тийм л зүйл ойлгож аваасай” гэсэн сүрхий зорилт тавьсангүй.

Ямар ч байсан “Ерөнхийлөгчийн туслах”-ыг үзсэн хүн бүр ямар нэгэн гэгээн бодол тээж гарна байх гэж найдаж байна. Магадгүй, хүүтэйгээ хамт үзсэн ээж, аав хоёр кино театраас гараад тоглоомын төв орох юм уу, хүүдээ дуртай зүйлийг нь авч өгөх гэх мэтээр ямар нэгэн байдлаар хүүхдээ баярлуулах үйлдэл хийхийг хүсэх байх. Ганцаараа үзсэн хүн бол хурдхан гэртээ харьж, хань, үр хүүхдээ халамжлахыг хүсэх ч юм уу. Зарим хүн сайхан кино үзсэнийхээ дараа нэг газар хэсэг сууж, “Зад пиводно” гэж ярьдаг даа. Харин манай киног үзсэн хүнд л лав ийм бодол төрөхгүй байх аа.

-Амьдралд хар, цагаан өнгө хосолж байдаг. Гэтэл танай кинонд дан цагаан өнгө гарна гэж үү?

-Хүүхэд гэдэг чинь тэр чигээрээ гэгээн ертөнц. Тэнд ямар ч муу муухай зүйл байдаггүй. Та бодоод үз дээ. Гудамжинд хог түүгээд явж байгаа хүүхдийг өргөж аваад, өсгөчих сайхан сэтгэлтэй хүн манай нийгэмд хэр олон байна вэ.

Жүжигчин И.Мөрөн


Найруулагчийн хэлсэн сүүлчийн өгүүлбэр яагаад ч юм, юу юунаас илүү анхаарал татав. Тиймээс ч “Ерөнхийлөгчийн туслах” кино багийн хамгийн “том” хүн болох 11 настай И.Мөрөн хүүтэй уулзахаар шийдлээ. Зөөлөн буйдан дээр тухалж, чухал царайлж суусан Ерөнхийлөгч зураг авалтын талбайгаас буумагцаа жирийн нэгэн дэггүй хүү болчих нь тэр.

-Анх удаа кинонд тоглож байна уу?

-Тийм ээ. “Шинэ ертөнц” нэгдлийн ах нар маань манай аав, ээж хоёрын найзууд. Анх намайг кинонд тоглуулна гэхэд итгээгүй шүү.

-Кинонд тоглож эхлээд л итгэсэн үү?

-Зураг авалт эхлэхээс өмнө найруулагч маань аав бид хоёрыг яг эцэг, хүү хоёр шиг байх даалгавар өгсөн.

-Танай аав энэ кинонд тоглож байгаа юм уу?

-Жинхэнэ аав биш л дээ. “Ерөнхийлөгчийн туслах” кинонд Д.Төмөрбаатар ах миний аавын дүрд тоглож байгаа. Зураг авалт зунаас өвөл хүртэл үргэлжилсэн болохоор ч тэр үү, дүрдээ ороод ч юм уу, би Төмөрөө ахыг “аав аа” гэж дуудаад сурчихсан.

-Кинонд тоглох хэцүү байв уу?


-Гоё байсан. Кино группынхэнтэй сар гаруй хугацаанд хамтдаа байсан болохоор ч тэр үү, аавдаа их дассан. Нэг удаа хичээл дээр байж байтал аав залгасан юм. Тэгсэн би “Сайн уу, аав аа. Нээрээ өчигдөр аав Солонгосоос ярьсан шүү дээ” гээд хэлчихсэн чинь манай ангийнхан бүгд инээлдсэн. Уг нь манай жинхэнэ аав ярьсан гэж Төмөрөө ахад хэлсэн байхгүй юу.

-Яасан хөөрхөн юм бэ?

-Бас нэг удаагийн зураг авалтын үеэр аавыгаа “ээж ээ” гэж дуудаад, зөндөө пакталсан. Том супермаркет дотор байсан болохоор эргэн тойронд байсан бүх хүн инээлдээд явчихсан. Найруулагч маань инээж ч чадахгүй, уурлаж ч чадахгүй, сонин болчихоод зогсоод байсан. Харин манай аав огт алдаа гаргадаггүй, маш сайн хүн.

И.Мөрөн хүүгийн ярианы гол баатар болох жүжигчин Д.Төмөрбаатар бол энэ кино багийн хамгийн том биетэй залуу. Тэрбээр “Би одоохондоо аав болоогүй байгаа. Гэвч би Ерөнхийлөгчийг “миний хүү”, Ерөнхийлөгч маань намайг “аав” гэж дуудсаар байгаад бүр сурчихаж. Аав хүн ямар байх ёстойг сайн мэдэрлээ. Багагүй туршлага хуримтлууллаа. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг яасан үнэн үг вэ. Ерөнхийдөө манай киноноос хүмүүс “Хүн зөв л явбал амжилтад хүрдэг юм байна” гэдгийг ойлгож авах байх. Бас хүүхэд бүр гэгээн бодол, том мөрөөдөлтэй байж, түүн рүүгээ тэмүүлж байгаасай гэж хүсч байна. Монголын минь ирээдүй болсон бяцхан үрс бүгдээрээ Ерөнхийлөгч болохыг мөрөөддөг байгаасай. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэрэгтэй бүхнийг хийгээсэй. Үүнд нь эцэг, эхчүүд нь гэсэн туслаасай гэж хүсч байна” хэмээн ярьсан юм.

“Шинэ ертөнц” нэгдлийнхэн “Ерөнхийлөгчийн туслах” киногоороо анх огт өөр санаа гаргахаар төлөвлөж байжээ. Гэвч “03:30” сэтгэхүйн аймшгийн киногоо үзэгчдийн хүртээл болгосныхоо дараа нэрийг нь солилгүй, агуулга, санааг нь өөрчлөхөөр шийдсэн байна. Харин энэхүү бүтээл үзэгчидтэйгээ “уулзахад” бэлэн болоход жил гаруйн хугацаа шаардагджээ.

Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэгэн зүйл бол “Шинэ ертөнц” нэгдлийн уран бүтээлчдийн өвөрмөц заншил юм. Тэд дөрвөн жилийн өмнө он солигдох мөчид хамтдаа байж, “Ирэх онд анхны уран бүтээлээ өлгийдөж авна” гэсэн зорилго тавин сүү өргөж байсан гэдэг. Тэр ондоо бүтээсэн бүтээл нь “650” инээдмийн кино байсан юм. Гуч ч хүрээгүй залуу уран бүтээлчид баяр бүрийг энэ л уламжлалаараа тэмдэглэдэг. Энэ ч утгаараа тэд “Ерөнхийлөгчийн туслах” киногоороо хорт зуршилгүй ертөнцийг тунхаглахаар шийдсэн биз ээ.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
    1 цаг 10 мин
  • АБГББХ: “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    1 цаг 22 мин
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
    1 цаг 37 мин
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
    2 цаг 15 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
    2 цаг 23 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 26 мин
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
    4 цаг 10 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    4 цаг 29 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    5 цаг 16 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 27 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 40 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    5 цаг 43 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    6 цаг 3 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    6 цаг 17 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    6 цаг 27 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    6 цаг 32 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    21 цаг 51 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    23 цаг 2 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    23 цаг 36 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    23 цаг 43 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК