МУГЖ Э.Амартүвшин Испанид дэлхийн алдарт тенор "Francesc Viсas"-ын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанд амжилттай оролцон хагас шигшээд шалгаран үлдлээ. Алдарт тенор "Francesc Viсas"-ын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан түүний нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны 50 дахь жилийн ой тохиож байгаа юм. Испанийн алдартай “Gran Teatre del Liceu” театрт болж буй уг уралдаанд 18-35 насны 40 уран бүтээлч оролцож ур чадвараа сорьж байгаа аж. Энэ сарын 13-нд эхэлсэн тус уралдааны тэргүүн байр буюу алтан медалийн эзнийг 20 мянган еврогоор шагнах ба түүнд Мадридын "Teatro Real”-д гэрээгээр ажиллах санал тавих юм байна. Мөнгөн медалийн эзэн 10 мянга, хүрэл медаль хүртэгч 7 мянган еврогийн тус тус шагнал гардах ажээ.
МУГЖ
Э.Амартүвшин Испанид дэлхийн алдарт тенор "Francesc Viсas"-ын нэрэмжит
олон улсын дуулаачдын уралдаанд амжилттай оролцон хагас шигшээд шалгаран
үлдлээ. Алдарт тенор "Francesc Viсas"-ын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан түүний нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны 50 дахь жилийн ой тохиож байгаа юм. Испанийн алдартай “Gran Teatre del Liceu” театрт болж буй уг уралдаанд 18-35 насны 40 уран бүтээлч оролцож ур чадвараа сорьж байгаа аж. Энэ сарын 13-нд эхэлсэн тус уралдааны тэргүүн байр буюу алтан медалийн эзнийг 20 мянган еврогоор шагнах ба түүнд Мадридын "Teatro Real”-д гэрээгээр ажиллах санал тавих юм байна. Мөнгөн медалийн эзэн 10 мянга, хүрэл медаль хүртэгч 7 мянган еврогийн тус тус шагнал гардах ажээ.


















































Сэтгэгдэл (2)