
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн бүх дүүрэг, мөн Төв аймаг, Замын-Үүдийн 135 цэцэрлэгийн 185 багш, арга зүйчид оролцож, цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх дасгалыг шинэчлэн боловсруулан, оролцогчдод бага насны хүүхдийн бие бялдрын хүмүүжлийн ажлыг зохион байгуулах талаар заавар зөвлөгөө өгч, заавал хийх дасгалын CD, гарын авлага, өглөөний дасгалын плакатыг тараалаа. Бямба гаригт өндөрлөх сургалтанд Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Биеийн Тамирын Дээд Сургууль, “Нийслэлийн 2012 оны шилдэг хамтлаг” зэрэг байгууллагуудаас багш, мэргэжилтнүүд хичээл зааж байна гэж Нийслэлийн биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (4)