
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит 41-р хурал нөгөөдөр буюу 2013 оны нэгдүгээр сарын 19-ны бямба гарагт болох гэж байна. ҮЗХ-ны хурал Төрийн ордонд 15 цагт эхлэх юм. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал нь 200 гаруй гишүүнтэй бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны 7-р сарын 22-ны өдөр хуралдсан. Тус хурлаар шинэ Засгийн газрын асуудал болон АН-ын нарийн бичгийн дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байсан юм. Энэ удаагийн хурал нээлттэй болно гэж эх сурвалж мэдээллээ.
Т.Гэрэл