
Монголд Үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойн нэрэмжит Монголын сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг МСЭ, "Мөнгөн цагариг" клуб хамтран 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн 2013 оны 02-р сарын 02,03-ны өдрүүдэд болох бөгөөд телевиз, сонин, сайт, радиогийн сэтгүүлч, сурвалжлагч, албан хаагчид оролцоно. Мөн шатар, ширээний теннис, дардс гэсэн гурван төрлийн тэмцээн явагдах юм.
Мөн маргааш 11 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Үндэсний сэтгүүлзүйн - 100" жилийн ойд зориулан зохион байгуулах ажлын тухай мэдээлэл хийнэ.