Бокс, жүдо бөхийн шигшээ багийнхан Лондонгийн олимпод амжилттай оролцсон гэж үзэн удирдах бүрэлдэхүүнийг бараг хэвээр үлдээх магадлалтай байна. Боксын шигшээг олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба нарын унаган багын багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг үргэлжлүүлэн ажиллах болж байна. Түүний удирдлагад Э.Сайнбилэг, Н.Эрдэнэбаяр нар багтах ажээ.

Жүдо бөхийн шигшээг жил гаруйхан ахалсан Ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямд дахин итгэл хүлээлгэж Рио-2016 олимп хүртэл даатгаж, гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нарыг үргэлжлүүлэхээр шийдээд буй бололтой.
Лондонд амжилтгүй байсан буудлагын дасгалжуулагч нарыг ч хэвээр үлдэх нь. Л.Ундралбат, С.Адилбиш, Н.Ганхуяг нарт 4 жилийн хугацаанд болох ДАШТ болон Олимпийн наадамд өндөр амжилт гаргах зайлшгүй шаардлага бий болж буйг ухаарч байгаа байх.
Харин чөлөөт бөхийн шигшээ дээр чамгүй өөрчлөлт орж, ахлах дасгалжуулагчаар Б.Баяраа, Д.Батням нарын нэр дэвшээд байна. Б.Баяраа 2007-2008 онд шигшээг ахалж явсан бол Д.Батням Лондон-2012-ын өмнөхөн шигшээ багийн массажистаар ажиллаж байсан, хоёулаа чөлөөт бөхийн спортын мастер цолтнууд гэх. Тэдний багт Монгол Улсын хошой гавьяат З.Дүвчин, Дарханы Ц.Баярсайхан, олон улсын хэмжээний мастер Л.Энхбаяр нарын нэр дуулдаж байгаа юм.
Мөн шигшээ багт хичээллэх, төрөөс цалинжих тамирчдын сонгон шалгаруулалт ч явагдаад байгаа бөгөөд албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна.
Сэтгэгдэл (1)