Пакистан цөмийн хөтөлбөрөө хэрхэн өргөжүүлж байгаа талаар “BBC” мэдээллээ.
Пакистан цөмийн хөтөлбөрөө хэрхэн өргөжүүлж байгаа талаар “BBC” мэдээллээ. Тус улсын Засгийн газар цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэхдээ илүү хөнгөн, бага хэмжээний цэнэглэгч хошуу боловсруулах зорилт өмнөө тавьсан байна.
Сүүлийн үед Пакистаны эрх баригчид плутонийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж эхлээд байгаа аж. Тус улсад плутонийн хоёр тогоог шинээр барьж байгуулж байгаа бөгөөд химийн боловсруулалтын шинэ завод баригдаж байгаа аж.
Пакистан плутонийг сонирхох болсон нь тус улсын эрх баригчдын бага оврын хөнгөн цэнэглэгч хушууг боловсруулах тухай төлөвлөгөөг гэрчилж буй юм хэмээн сайт бичсэн байна. Олон улс дараагийн арван жилд Пакистан нь Их Британийг тэргүүлж болох их хэмжээний цөмийн зэвсэгтэй болж мэдэх юм гэсэн таамагийг дэвшүүлцгээж байна.
Д.Идэр


















































