Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн ёсоор болголоо. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Батбаяр нь тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан тул 57.7 хувийн саналаар дэмжин, чөлөөллөө. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Батбаярыг чөлөөлснөөр орны хүнийг нь томилох шаардлагатай болсон бөгөөд Т.Хадхүүг томилуулах хүсэлтийг Засгийн газраас гаргасан байна. УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь Т.Хадхүүг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг зөвшөөрч энэхүү асуудал шийдэгдлээ.
Өнөөдрийн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг
чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн ёсоор болголоо. Төрийн албаны
зөвлөлийн гишүүн Д.Батбаяр нь тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаасаа
чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан тул 57.7 хувийн саналаар дэмжин,
чөлөөллөө. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Батбаярыг чөлөөлснөөр орны
хүнийг нь томилох шаардлагатай болсон бөгөөд Т.Хадхүүг томилуулах
хүсэлтийг Засгийн газраас гаргасан байна. УИХ-ын чуулганд оролцсон
гишүүдийн 74.1 хувь нь Т.Хадхүүг Төрийн албаны зөвлөлийн орон тооны
гишүүнээр томилохыг зөвшөөрч энэхүү асуудал шийдэгдлээ. Б.Дэлгэрмаа


















































