Энэ сарын 18-нд нээлтээ хийсэн даруйдаа монголын кино сонирхогч, үзэгч түмний мэлмийг нээж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж, эх түүхээрээ бахархах, омогших сэдлийг машид дэврээсэн "Ану хатан" түүхэн уран сайхны кино Эрдэнэт хотод нээлтээ хийх гэнэ.

Энэ сарын 18-нд Тэнгис, Өргөө кино театрт нээлтээ хийсэн нээлтээ "Ану хатан" түүхэн уран сайхны кино өнөөдөр Эрдэнэт хотод нээлтээ хийх гэж байна. Эрдэнэтийн "Уурхайчин" соёлын ордонд 17:00 цагт болох киноны нээлтэнд ерөнхий продюсер Д.Болдхуяг, ерөнхий найруулагч Т.Алтантуяа, зохиолч Б.Шүүдэрцэцэг, Галдан хаанд тоглосон жүжигчин М.Мягмар, Данжилад тоглосон жүжигчин С.Ариунбямба, Эрдэнэтийн жүжигчин Балсанд тоглосон Гэрэлт-Од, Энх-Амгалан хаанд тоглосон Е.Баярмагнай, найруулагч В.Агар, ерөнхий зураглаач Д.Ангараг нар оролцох ажээ.